Автомашин үйлдвэрлэл
Автомашин үйлдвэрлэл нь машин үйлдвэрлэлийн нэгэн салбар бөгөөд автомашиныг үйлдвэрлэх болон түүнд хэрэглэгдэх техникийг инженерийн шинжлэх ухааны үндсэн дээр судалдаг ухаан юм.
Автомашин үйлдвэрлэлийн ерөнхий хамрах хүрээ
засварлахТөрөл бүрийн техникийн мэргэжилтэнүүд болох инженер, зохион бүтээх инженер, автомашины дизайнер болон автомашин үйлдвэрлэгчид нь автомашины хөгжил, түүний техник болон түүнд хамаарах салбарууд болох үйлдвэрлэлтийн автоматжуулалт, үйлдвэрлэлийн технологийн сайжруулалт, робот болон бусад салбаруудад ажиллан түүнийг хөгжүүлсээр байна. Үндсэн судлах зүйл нь автомашины хөгжил, автомашины гадаад болон дотоод хийц, автомашины эд ангийн физик, механикийн шинж чанар (үүнд: механик хүч болон моментийн үйлчлэл, бат бөхийн онол, статик, динамик гэх мэт) зэргийг нэрлэж болно.
Дээр дурьдсан судалгааны сэдвүүдийг дотор нь нарийвчлан авч үзвэл жишээ нь: автомашины хөгжилд автомашины дизайн, их биеийн хэлбэрийн хөгжил, зохион бүтээх онол, техникийн зураг гэх мэт. Харин эд ангийн тухайд мотор, хурдны хайрцаг, хурдны хайрцагийн хийц гэх мэт.