Уралын автомашины үйлдвэр
Уралын автомашины үйлдвэр (оросоор: Уральский автомобильный завод (УралАЗ)) нь Оросын хүнд хэрэглээний тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус үйлдвэрийг 1941 онд үүсгэн байгуулсан ба дайнаас үүдэн Москвад байсан ЗИЛ-н үйлдвэрийг Урал руу төвлөрүүлсэн ажээ.
Уральский автомобильный завод Уралын автомашины үйлдвэр (УралАЗ) | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
Үүсгэн байгуулагдсан | 1941 |
Төв байр | Миасс, ОХУ |
Салбар | Автомашин үйлдвэрлэл |
Цахим хуудас | uralaz.ru |
Түүх
засварлахЗХУ-ын батлан хамгаалах хорооноос гаргасан шийдвэрийн үндсэн дээр Уралын автомашины үйлдвэр үүссэн түүхтэй. Энэхүү шийдвэрийг 1941 оны арваннэгдүгээр сарын 30-нд гаргасан ба ЗИЛ-н үйлдвэрийг Урал руу нүүлгэн, дэлхийн хоёрдугаар дайн болж буй газраас холдуулах хамгаалах зорилготой байв. Учир нь яг энэ үеэр германы цэргүүд Москваг эзлэхээр тулалдан чухал аж үйлдвэрүүдийг нь устган сөнөөхийг санаархаж байлаа. Үүнээс хамгаалахын тулд хөдөлгүүр болон хурдны хайрцагны үйлдвэрлэлтийг Миасс хот руу нүүлгэн шилжүүлжээ.[1]
1942 оны гуравдугаар сар гэхэд шинэ Сталины нэрэмжит Уралын автомашины үйлдвэрээс (оросоор: Уральский Автомобильный Завод имени Сталин буюу товчоор: УралЗИС) эхний бүтээгдэхүүн гарч эхэлжээ. Дөрөвдүгээр сард эхний хөдөлгүүр болон хурдны хайрцагны усгралт хийгдэв.[1]
Зөвлөлт Холбоот улсад ялангуяа дайны үеэр ачааны тэрэг ихэд хэрэгцээтэй байснаас шалтгаалан, улсын батлан хамгаалах хороо1943 оны хоёрдугаар сарын 14-нд Миасс дахь үйлдвэрийг автомашины үйлдвэр болгох тогтоол гаргажээ. Энэ үйлдвэртээ ЗИС-5В-г үйлдвэрлэсэн нь 1941 оноос Москвагийн үндсэн үйлдвэрт үйлдвэрлэж байсан ЗИС-5-ын хялбаршуулсан хувилбар бөгөөд дайнаас үүдэн материалын хомсдолд орсонтой холбоотой аж. Анхны тэрэг нь 1944 оны долоодугаар сарын 8-нд үйлдвэрээс гарсан ба арванхоёр хоногийн дараа буюу мөн оны долоодугаар сарын 20-нд фронтод очжээ. 1944 оны есдүгээр сарын 30-нд үйлдвэрээс 1000 дахь ЗИС-5В үйлдвэрлэгдэн гарав. Он дуустал нийт 6800 ширхэг ЗИС-5В-г үйлдвэрлэсэн байна.[1]
Дайны дараах Зөвлөлтийн үе
засварлахДайны дараа ч тус үйлдвэр нь ЗИС-5В-н үйлдвэрлэлтийг үргэлжлүүлэв. Энэхүү тэрэгнүүдийг Сталины нэрэмжит үйлдвэрт бус УралЗис-н үйлдвэрт үйлдвэрлэж байсан учраас 1947 онд нэрийг нь УралЗИС болгон өөрчилсөн ба үүнийг далимдуулан В-үсгийг нь ч бас орхисон байна. Гэхдээ ингэж нэр нь өөрчлөгдсөн тэрэгнүүд нь үнэхээр УралЗис-д үйлдвэрлэсэн тэрэгнүүдэд л хамаатай байсан. Нэрнээс бусдаар бол Москвад үйлдвэрлэж байгаа ЗИС-5-тай энэ хүртэл яг ижилхэн үйлдвэрлэгдэж байжээ.[2]
Нэг жилийн дараа буюу 1948 онд Москва дахь үндсэн үйлдвэрийн үйлдвэрлэлтийг зогсоов. Харин УралЗИС-д түүний үйлдвэрлэлтийг үргэлжлүүлсээр байв. 1955 он хүртэл энэ загварыг бага багаар сайжруулсаар, бараг л дайны өмнө үйлдвэрлэгдэж байсан тэр хийцэд нь буцаан авчрав. Дайны үеэр дугуйны хаалтыг хялбарчлан хурц ирмэгтэй болгон хийсэн байсан хийцээ өөрчлөн дугариг хэлбэртэй болгосноос гадна буцаан хоёр их гэрэл, хатуу угсрагдсан дээвэр болон их биеийн хэсгүүдийг нимгэн төмрөөр хийх боллоо. 1956 онд 85 м.x-тэй сайжруулсан хөдөлгүүр угсрав. Үүнтэй зэрэгцээд тээврийн хэрэгслийн шинэ дүрмийн дагуу УралЗИС-355 болгон нэрийг нь өөрчлөв.[2] Нэг жилийн дараа хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэн 95 м.x-тэй болгосон ба энэ удаа нэрийг нь УралЗИС-355В болгон өөрчилжээ. Үүний хажуугаар давхар кабин бүхий гал унтраах тэрэг болон модны хийн хөтлүүртэй ачааны тэргийг бас үйлдвэрлэв.[2]
Автомашины загварууд
засварлах-
Модон кабин ба хурц булантай дугуйн хаалт бүхий УралЗИС-5 (2008)
-
Музейд байх УралЗИС-355М (2014)
-
Германд явж буй Урал-4320 (2011)
-
Урал-5323, зэвсэгт хүчинд ашиглагдаж буй стандарт загвар (2010)
-
Урал-43206-н суурийг ашигласан гал унтраах тэрэг AZ-3.0-40 (2012)
-
Оросын үзэсгэлэн худалдаанд тавигдсан Урал NEXT (2015)
Цахим холбоос
засварлах- Үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас (оросоор)