Гилбэрийн хатан (дуурь)

гилбэрийн хатан

Гилбэрийн хатан нь 3 бүлэг, 7 үзэгдэлт дуурь юм. Суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский хөгжмийг зохиож, зохиолч Александр Сергеевич Пушкиний адил нэртэй зохиолоос санаа авч, цомнолыг түүний дүү Модест Чайковский бичсэн. 1890 онд Оросын эзэнт гүрний Санкт-Петербург хотын Марийнский театр нээлтээ хийсэн.