Геннадий Авдеенко
Геннадий Валентинович Авдеенко (укр. Геннадій Валентинович Авдєєнко, 1963 оны 11 сарын 4-нд Одессад төрсөн) нь Зөвлөлт-Украины өндрийн харайлтын тамирчин юм. Тэрбээр Одесса хотын Армийн Спортын Төв Клуб буюу ЦСКА-д харьяалагддаг байв[1]. Авдеенко 1983 оны Дэлхийн АШТ-д түрүүлж, 1987 оны Дэлхийн АШТ-д хувийн дээд амжилт болох 2.38 метрийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн. Уг амжилтаа 1988 оны олимпод давтсан бөгөөд энэ удаад олимпийн аварга цолыг хүртжээ.
| |||||||||||||||||||
|
Авдеенко Одессын Политехникийн Дээд Сургуулийг дүүргэж, хөргөх төхөөрөмжийн чиглэлээр ажиллаж байв[1].
АмжилтЗасварлах
Он | Тэмцээн | Хот | Байр | Дүн |
---|---|---|---|---|
1983 | Дэлхийн АШТ | Финланд, Хельсинки | 1 | 2.32 ХДА |
1987 | Танхимын Европын АШТ | Франц, Льевин | 3 | 2.36 |
Танхимын Дэлхийн АШТ | АНУ, Индианаполис | 2 | 2.38 | |
Дэлхийн АШТ | Итали, Ром | 2 | 2.38 ХДА | |
1988 | Зуны олимп | Өмнөд Солонгос, Сөүл | 1 | 2.38 ХДА давтсан |
ХДА - Хувийн дээд амжилт
ЭшлэлЗасварлах
Цахим холбоосЗасварлах
- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Геннадий Авдеенко