Өндрийн харайлт
Өндрийн харайлт нь хөнгөн атлетикийн харайлтын төрлүүдийн нэг бөгөөд тодорхой зайнаас гүйж, нэг хөлөөрөө түлхэлт аван, хэр өндөр хөндлөвчин дээгүүр давж гарахаа өрсөлддөг спортын төрөл юм.
Өмнө нь урагшаа үсрэх, хайчилж үсрэх, урагшаа унаж үсрэх зэрэг аргаар үсэрдэг байсан бөгөөд 1968 оны Мехикогийн олимпод Америкийн тамирчин Дик Фосбери өөрийн боловсруулсан нуруугаараа унаж үсрэх аргаар түрүүлснээс хойш бараг бүх тамирчид уг аргыг хэрэглэдэг болсон.
Дүрэм
засварлах- Шүүгч эхлэх дохио өгсний дараа 1 минутын дотор үсрэх ёстой.
- Гүйхдээ баримжаа болгох тэмдэглэгээ 2 хүртэл тавьж болно.
- Нэг хөлнөөсөө түлхэлт авах ёстой.
- Захиалсан өндрөө 3 удаагийн оролдлогоор давж чадаагүй бол дараагийн үсрэлт хийх эрхгүй болно.
- Хөндлөвчийг давалгүйгээр эсрэг талд нь гарах буюу биеийн нэг хэсэг нь илүү гарвал үсрэлтийг амжилтгүйд тооцно.
- Ижил амжилт үзүүлсэн үед байрыг дараах аргаар тогтооно.
- Хамгийн өндөр амжилтаа хамгийн цөөн оролдлогоор давсан,
- Амжилтгүй оролдлогын нийт тоо нь цөөн,
- Амжилттай, амжилтгүй болсон эсэхийг харгалзалгүйгээр нийт оролдлогын тоо нь цөөн.
Дээд амжилтууд
засварлахЭрэгтэйчүүд
засварлахАмжилт | Өндөр | Нэр | Харьяалал | Огноо |
---|---|---|---|---|
Дэлхий | 2м45 | Хавьер Сотомайор | Куба | 1993 оны 7 сарын 27 |
Ази | 2м39 | Жу Жианхуа | Хятад | 1984 оны 6 сарын 10 |
Монгол | 2м08 | Д.Алтансүх | Монгол | 1987 оны 6 сарын 30 |
Эмэгтэйчүүд
засварлахАмжилт | Өндөр | Нэр | Харьяалал | Огноо |
---|---|---|---|---|
Дэлхий | 2м09 | Стефка Костадинова | Болгар | 1987 оны 8 сарын 30 |
Ази | 1м97 | Кин Рэ | Хятад | 1989 оны 5 сарын 7 |
Ази | 1м97 | С.Залевская | Казахстан | 1996 оны 6 сарын 14 |
Ази | 1м97 | С.Залевская | Казахстан | 2000 оны 7 сарын 5 |
Ази | 1м97 | Т.Ефименко | Киргиз | 2003 оны 7 сарын 11 |
Монгол | 1м71 | Б.Номин | Монгол | 2021 оны 7 сарын 2 |
Цахим холбоос
засварлахWiktionary: Өндрийн харайлт – Энэ үгийг тайлбар толиос харна уу |