Гантулгын Ган-Эрдэнэ

Тэрүнофүжи Харүо (Япон: 照ノ富士春雄) гэх сүмогийн мэргэжлийн бөхийн дэвжээний нэрээр барилддаг Гантулгын Ган-Эрдэнэ (1991 оны 11-р сарын 21-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн)- Японы мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг монгол бөх.

Тэрүнофүжи Харүо (照ノ富士春雄)

Шикона Тэрүнофүжи Харүо
Жинхэнэ нэр Гантулгын Ган-Эрдэнэ
Төрсөн өдөр 1991 оны 11 сарын 21 (1991-11-21) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар Монгол улс, Улаанбаатар
Өндөр 192 см
Жин 178 кг
Харьяалагдах дэвжээ Исэгахама дэвжээ
Амжилт
Одоогийн банзүкэ Зүүний Ёкозүна
Хамгийн өндөр цол 73 дахь Ёкозүна
Нийт барилдаан 371 ялалт 228 ялагдал 80 өнжсөн (58 башо)
Макүүчи дэх барилдаан 214 ялалт 160 ялагдал 46 өнжсөн (28 башо)
Түрүү Макүүчи 8
Жүүрёо 2
Макүшита 1
Шагнал Гарамгай барилдааны 2
Дайчин барилдааны 3
Уран барилдааны 3
Тоо баримт
Анхны башо 2011 оны 5 сар
Макүүчид дэвшсэн 2014 оны 3 сар
Тайлбар
2021 оны 1 сарын 30-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

2010 онд Япон улсын Тоттори мужийн Жёохокү ахлах сургуульд суралцаж, 2011 онд “Магаки” дэвжээнд анх элсэж, 2013 онд “Исэгахама” дэвжээ рүү шилжин оржээ.

Дээд зиндаа болох макүүчид түрүүлж, оозэки цол хүртэж явсан. Гэмтлийн улмаас барилдалгүй өнжиж, жонидан зиндаа хүртэл чансаа нь буурсан Тэрүнофүжи 2019 оны 3-р сард дэвжээндээ эргэн ирж, улмаар 2020 оны 5-р сар гэхэд дээд зиндаанд ахин дэвшиж, 7-р сарын Нагояа башёд 13-2 түрүүлж эргэн ирэлтээ зарлажээ. Түүнчлэн 2021 оны 3,5-р сарын башёд түрүүлж Озеки цолоо буцаан авсан төдийгүй мөн оны 7-р сарын башёд 14-1 гэсэн амжилттай үзүүрлэн Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Ёкозүна (Их Аварга) цолтон болсон билээ. Түүний хөрөг-дурсамж ном нь 2021 онд японд хэвлэгдэн гарснаасаа хойш хамгийн их борлогдсон ном болсон байна.

Мөн Ёкозуна (Их аварга) цол хүртсэн башё болон дараагийн башёдоо дарааллан түрүүлсэн 4 дэх бөх (Тайхо их аваргаас 60 жилийн дараа) болсон билээ.

Тэрээр 192 см өндөртэй, 184 кг жинтэй байна.

Тэрүнофүжи Харүо
1 сар
Хацү башо (Токио)
3 сар
Харү башо (Осака)
5 сар
Нацү башо (Токио)
7 сар
Нагоя башо (Айчи)
9 сар
Аки башо (Токио)
11 сар
Кюүшү башо (Фүкүока)

2011 он

x Тэмцээн
болоогүй
(Маэзүмо) Зүүний жонокүчи #3
5–2 
Барууны жонидан #59
6–1 
Зүүний санданмэ #93
7–0 

2012 он

Зүүний макүшита #58
5–2 
Барууны макүшита #39
5–2 
Барууны макүшита #27
5–2 
Зүүний макүшита #15
3–4 
Барууны макүшита #21
2–5 
Барууны макүшита #37
4–3 

2013 он

Барууны макүшита #31
5–2 
Барууны макүшита #20
5–2 
Барууны макүшита #10
6–1 
Зүүний макүшита #4
6–1 
Барууны жүүрёо #11
Түрүүлсэн
12–3
Зүүний жүүрёо #3
8–7 

2014 он

Барууны жүүрёо #1
12–3 
Барууны маэгашира #10
8–7 
Зүүний маэгашира #9
9–6 
Зүүний маэгашира #6
9–6 
Зүүний маэгашира #1
6–9 
Барууны маэгашира #3
8–7 

2015 он

Зүүний маэгашира #2
8–7
Д
Зүүний сэкивакэ
13–2
ДГ
Зүүний сэкивакэ
12–3
Д
Барууны оозэки #2
11–4 
Зүүний оозэки #1
12–3[1] 
Зүүний оозэки #1
9–6 

2016 он

Барууны оозэки #1
3–3–9[2] 
Барууны оозэки #2
8–7[3] 
Барууны оозэки #2
2–13 
Барууны оозэки #2
8–7[3] 
Барууны оозэки #1
4–11 
Барууны оозэки #2
8–7[3] 

2017 он

Зүүний оозэки #2
4–11 
Барууны оозэки #1
13–2[3][4] 
Зүүний оозэки #1
12–3 
Зүүний оозэки #1
1–5–9[5] 
Зүүний оозэки #2
1–5–9[3][6] 
Зүүний сэкивакэ #2
0–5–10[7][8] 

2018 он

Зүүний маэгашира #10
0–8–7[9] 
Барууны жүүрёо #5
6–9 
Зүүний жүүрёо #8
0–9–6 
Зүүний макүшита #6
Өнжсөн
0–0–7
Зүүний макүшита #47
Өнжсөн
0–0–7
Барууны санданмэ #27
Өнжсөн
0–0–7

2019 он

Барууны санданмэ #88
Өнжсөн
0–0–7
Барууны жонидан #48
7–0[10] 
Зүүний санданмэ #49
6–1 
Зүүний макүшита #59
6–1 
Зүүний макүшита #27
6–1 
Барууны макүшита #10
Түрүүлсэн
7–0

2020 он

Барууны жүүрёо #13
Түрүүлсэн
13–2
Зүүний жүүрёо #3
10–5 
Тэмцээн
болоогүй
Зүүний маэгашира #17
13–2
ГУ
Зүүний маэгашира #1
8–5–2 
Зүүний комүсүби #1
13–2[11]
У

2021 он

Зүүний сэкивакэ #1
11–4
У
Зүүний сэкивакэ #1
12–3 
Барууны оозэки #2
12–3[12] 
Зүүний оозэки #1
14–1 
Барууны ёкозүна #1
13–2 
Зүүний ёкозүна #1
15–0 

2022 он

Зүүний ёкозүна #1
11–4 
Зүүний ёкозүна #1
3–3–9 
Зүүний ёкозүна #1
12–3 
Зүүний ёкозүна #1
11–4 
Зүүний ёкозүна #1
5–5–5 
Зүүний ёкозүна #1
Өнжсөн
0–0–15

2023 он

Зүүний ёкозүна #1
Өнжсөн
0–0–15
Зүүний ёкозүна #1
Өнжсөн
0–0–15
Зүүний ёкозүна #1
14–1 
Зүүний ёкозүна #1
1–3–11 
Зүүний ёкозүна #1
Өнжсөн
0–0–15
Зүүний ёкозүна #1
Өнжсөн
0–0–15

2024 он

Зүүний ёкозүна #1
13–2 
Зүүний ёкозүна #1
2–5–8 
Зүүний ёкозүна #1
0–2–13 
Зүүний ёкозүна #1
12–3–P 
Зүүний ёкозүна #1
Өнжсөн
0–0–15
Зүүний ёкозүна #1
Өнжсөн
0–0–15
Нүд болгон дахь тоо нь "даваа-унаа-өнжөө"-г илэрхийлнэ.    Түрүү Зодог тайлсан Жүүрёо, макүшита

Тусгай шагнал: Д=Дайчин барилдааны шагнал Г=Гарамгай барилдааны шагнал У=Уран барилдааны шагнал     Бусад: =Кинбоши
ЗиндааМакүүчи - Жүүрёо - Макүшита - Санданмэ - Жонидан - Жонокүчи

ЦолЁкозүна - Оозэки - Сэкивакэ - Комүсүби - Маэгашира ("#тоо" нь эрэмбийг илтгэнэ)
  1. Какүрюүтэй үзүүр түрүү булаалдсан.
  2. Баруун эгмээ хугалсны улмаас 6 дахь өдрөөс өнжсөн.
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 Кадобан оозэки (нийт 5 удаа)
  4. Кисэносатотой үзүүр түрүү булаалдсан.
  5. Зүүн өвдгөө гэмтээсний улмаас 6 дахь өдрөөс өнжсөн.
  6. Зүүн өвдгөө гэмтээсний улмаас 6 дахь өдрөөс өнжсөн.
  7. Сэкивакэ руу унасан.
  8. Зүүн өвдгөө гэмтээсний улмаас 5 дахь өдрөөс өнжсөн.
  9. 2-р төрлийн чихрийн шижин өвчний улмаас тэмцээний 3-аас 10 дахь өдрийг өнжсөн.
  10. Роогатай үзүүр түрүү булаалдсан.
  11. Такакэйшотой үзүүр түрүү булаалдсан.
  12. Такакэйшотой үзүүр түрүү булаалдан, түрүүлсэн.