Галсангийн Жамъян
Галсангийн Жамъян нь (1937 онд төрж, 2021 онд нас барсан) Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч хүн юм.
Намтар
засварлахГ.Жамъян нь 1937 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд мэндэлжээ.
Боловсрол
засварлах- 1961 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний анги төгсжээ.
- 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийг дүүргэсэн.
- 1984 онд Олон улсын сэтгүүлчдийн дээд курсийг тус тус төгсжээ.
Ажилласан байдал
- 1960 оноос Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгчээр,
- 1962 оноос “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагчаар,
- 1979 оноос Мод боловсруулах комбинатад ажилчин,
- 1990 оноос “Улаанбаатар” сонинд сурвалжлагч, орлогч эрхлэгчээр тус тус ажиллаж байжээ.
Уран бүтээл
засварлахГалсангийн Жамъян нь “Миний Улаанбаатар”, “Чингис”, “Гал атгасан гар”, “Амьдралын намтраасаа”, “Хорьтын цагаан мөнгө”, “Сүнстэй нөгцсөн хүн”, “Угтал”, “Гавлай”, “Цасангаа” зэрэг шүлэг, найруулал, өгүүлэл, адал явдалт зохиолын номууд болон жүжгүүдээ олон түмэнд хүргэжээ[1].
Гавьяа шагнал
засварлах- 1997 онд "Хөдөлмөрийн гавьяаны одон", “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”,
- Сэтгүүлчдийн эвлэлийн ган үзэгтэн
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2005 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол
Эх сурвалж
засварлах
- ↑ Ц, Наранзул нар (2014). Алтан нутгийн мөнгөн судар (1 ed.). Монгол: Тоонотпринт ХХК. p. 243.