Вольфганг Шмидт

Вольфганг Шмидт (Герман: Wolfgang Schmidt, 1954 оны 1 сарын 16) нь Германы хөнгөн атлетикч бөгөөд 1976 оны Монреалийн олимпод Зүүн Германыг төлөөлөн оролцож, зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Дэлхийн дээд амжилтын эзэн байсан тэрээр мөн Европын АШТ-ээс хошой медальтай. 1982 онд Зүүн Германаас зугтаж гарах оролдлого хийж байсан бөгөөд хожим Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байлаа. Берлинд төрсөн тэрээр Динамо Берлин клубт харьяалагддаг байв.

Вольфганг Шмидт

Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Вольфганг Шмидт
Төрсөн огноо 1954 оны 1 сарын 16
Төрсөн газар Берлин, Зүүн Герман
Төлөөлсөн улс:  Зүүн Герман
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Монреаль 1976 Зээрэнцэг шидэлт
Европын АШТ
Алт Прага 1978 Зээрэнцэг шидэлт
Универсиад
Алт Мехико 1979 Зээрэнцэг шидэлт
Төлөөлсөн улс:  Баруун Герман
 
Медалиуд
Европын АШТ
Хүрэл Сплит 1990 Зээрэнцэг шидэлт
 
1978 онд. Тэмцээний үеэр

Шмидт хувийн дээд амжилтаа 1978 онд Берлинд 71.16 метрээр тогтоосон бөгөөд энэ нь Германы зээрэнцэг шидэгчдийн түүхэнд Юрген Шульт, Ларс Ридль нарын дараа орох амжилт болно[1].

Зүүн Германаас дүрвэсэн нь

засварлах

1980 оны Москвагийн олимпод медаль хүртэж чадаагүйн дээр 1981 онд Зүүн Германы АШТ-д хоёрдугаар байр эзэлснээр Ромд болох Дэлхийн цомын тэмцээнд оролцож чадсангүй. Иймээс хөнгөн атлетикаар олон улсын тавцанд илүү амжилт гаргахын тулд Баруун Герман руу дүрвэхээр шийджээ. Гэсэн ч Ардын Цагдаагийн газар түүний зугтах төлөвлөгөөг аль хэдийн мэдсэн байсан бөгөөд 1982 оны намар Шмидт баривчлагдаж, жил хагасын ял сонсчээ. Жилийн дараа түүний ялыг хүчингүй болгон суллаж, Феликс Дзержинскийн Хамгаалагчдын Хорооны спортын баг болох Динамо Адлершофых дасгалжуулагчаар ажиллах тушаал хүлээн авсан байна. Шмидт баруун руу гарах хүслээ орхилгүй, Зүүн Германыг орхих хүсэлтээ тавьсаар байлаа. Эцэстээ 1987 оны төгсгөлд Баруун Германд гарах зөвшөөрөл олдсон ч Баруун Германыг төлөөлж Сөүлийн олимпод оролцоход хэтэрхий оройтсон байв. Зүүн, Баруун Германы тамирчид оролцсон анхны тэмцээнд өрсөлдөгч Юрген Шульт нь түрүүлсэн бөгөөд Шульт Шмидтэй гар барихаас татгалзсан гэдэг.

Улс төрийн тогтворгүй байдлын дараа

засварлах

Хоёр Герман нэгдсэний дараа 1992 онд Шмидт Юрген Шультийг ялж, Германы аварга болсон хэдий ч олимпын эрх олгох тэмцээнд түүнд ялагдан, Барселонаг зорьж чадсангүй. Шульт уг олимпоос мөнгөн медаль зүүжээ. Хожим Шмидт Сан-Францискод амьдрах болж хөрөнгийн зуучлагч, менежментийн зөвлөгчийн ажил эрхлэх болжээ.

  1. "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2013-11-03. Татаж авсан: 2010-02-03.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Цахим холбоос

засварлах
Өмнөх
  Мак Вилкинс
Зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтын эзэн
1978 оны 8 сарын 9 – 1983 оны 5 сарын 29
Дараах
  Юрий Думчев