Владислав Ховалыг
Владислав Товарищтайович Ховалыг (тува. Владислав Товарищтай оглу Ховалыг; 1967 оны 12-р сарын 24-д ЗХУ-ын Автономит Зөвлөлт Тува улсын Тээли суманд төрсөн) -орос, тувагийн төрийн зүтгэлтэн. 2021 оны 9-р сарын 28-наас Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн (2021 оны 4-р сарын 7-ноос түр орлон гүйцэтгэгч байсан) . «Нэгдсэн Орос» улс төрийн намын гишүүн.
2007-2008 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Газар болон өмчийн харилцааны сайд, 2008-2018 онд Тувагийн нийслэл Кызыл хотын дарга байсан.
Намтар
засварлах1967 оны арванхоёрдугаар сарын 24-нд Тувагийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын Тээли тосгонд төрсөн.
1986-1988 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчинд цэргийн алба хаасан. 1988 онд Шагонар дүүргийн аж үйлдвэрийн комбинатад ажилчнаар ажлын гараагаа эхлүүлсэн.
1992 онд Красноярскийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
2006 он - ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Төрийн удирдлагын Академийг "Хямралын эсрэг менежмент" мэргэжлээр суралцаж төгссөн.
Их сургуулиа төгсөөд төрийн байгууллагуудад ажиллаж, Бүгд Найрамдах Тува Улсын Төрийн өмчийн хорооны хуулийн ахлах мэргэжилтэн болжээ. Дараа нь 1994-2004 онд тэрээр ОХУ-ын Холбооны албаны Санхүүгийн нөхөн сэргээлт, дампуурлын асуудлаар Тува дахь нутаг дэвсгэрийн байгууллагыг удирдаж байжээ. Дараа нь тэрээр Бүгд Найрамдах Тува Улсын Сангийн яаманд шилжин ажиллаж, хэлтсийн дарга, газрын даргын албыг дараалан хашсан байна.
2007 оны 4-р сараас 2008 оны 7-р сар хүртэл - Бүгд Найрамдах Тува Улсын Газар болон өмчийн харилцааны сайд.
2008 оны 7-р сарын 30-нд Кызыл хотын даргаар ажилласан. Энэ албан тушаалд хоёр хугацаагаар 2018 он хүртэл ажилласан.
2018 оны 11-р сараас 2021 оны 4-р сарын 7-ны өдөр хүртэл «Тываэнергосбыт» компаний ерөнхий захиралаар ажилласан байна.
2021 оны дөрөвдүгээр сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өргөдлөө өгч өөрийн хүсэлтээр огцорсон Шолбан Кара-оолын оронд Владислав Ховалыг Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүнээр түр томилох Зарлиг гаргасан байна.
2021 оны 6-р сарын 20-нд "Нэгдсэн Орос" намын бүс нутгийн салбараас 9-р сарын 19-нд болох Бүгд найрамдах улсын тэргүүнийг сонгох сонгуульд Ховалыг нэр дэвшүүлсэн байна. Тангараг өргөх ёслолын ажиллагаа есдүгээр сарын 28-нд болж Владислав Ховалыг тэр өдрөө Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн болжээ гэж Тувагийн Их хурлын дарга Кан-оол Даваа зарласан байна.
Тэрээр эхнэр, гурван хүүхэдтэй.