Кан-оол Даваа
Кан-оол Тимурович Даваа (тува. Каң-оол Тимур оглу Даваа; 1963 оны 1-р сарын 7-нд төрсөн) — оросын болон тувагийн улс төрийн зүтгэлтэн. 2010 оны 10-р сарын 21-нээс Бүгд Найрамдах Тува Улсын Дээд хурлын дарга.
Намтар
засварлах1963 оны 1-р сарын 7-нд ЗХУ-ын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Тува Улсын Каа-Хем хошууны Суг-Бажи тосгонд төрсөн.
1981-1983 онд Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүлэгт хугацаат цэргийн алба хаасан.
1984-1990 онд ЗХУ-ын Барнаул хотын Алтайн Анагаах Ухааны Их Сургуульд сурч төгссөн.
1990-1991 онд - ЗХУ-ын Бүгд найрамдах Тува улсын 1-р эмнэлэгт дадлагажигч эмч.
1991-1995 онд Улуг-Хэм хотын төв эмнэлгт мэс заслын эмчээр ажилласан.
1995 онд Улуг-Хэм хотын клиникийн төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч.
1998 онд Улуг-Хэм хотын клиникийн төв эмнэлгийн эмчилгээний ерөнхий эмчээр томилогдсон.
1999-2000 онд - Бүгд Найрамдах Тува Улсын Улуг-Хем хошууны төлөөлөгчдийн хурлын депутат.
2000 онд Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын депутатаар сонгогдсон.
2002 онд - Бүгд Найрамдах Тува Улсын Их Хурлын Хууль тогтоох танхимын депутат, Бүгд Найрамдах Тува Улсын Их Хурлын Хууль тогтоох танхимын Төрийн байгуулалт, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүс нутаг хоорондын харилцааны хорооны орлогч даргаар сонгогдсон.
2007 онд “Улуг-Хэм хотын төв эмнэлэг” хотын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий эмч.
2007 онд Бүгд Найрамдах Тува Улсын Хөдөлмөр, нийгмийн бодлогын сайдаар томилогдсон.
2009 оноос хойш тэрээр "Бүгд Найрамдах Тува Улсын Ширээний теннисний холбоо" бүс нутгийн олон нийтийн байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
2010 оны 10-р сарын 21-ний өдөр болсон Улсын Дээд Хурлын 1-р хурлын зохион байгуулалтын анхдугаар хурлаар даргаар сонгогдсон.
2014 оны 9-р сарын 14-нд нэг мандаттай Чаа-Хол тойргоос (11-р тойрог) Улсын Дээд Хурлын депутатаар сонгогдсон.
2014 оны 9-р сарын 29-ний өдөр хуралдсан Улсын Дээд Хурлын 2 дугаар чуулганы зохион байгуулалтын анхдугаар хуралдаанаар Даваагийн Кан-оолыг улиран даргаар сонгосон байна.