Владимир Шмицер

Хөлбөмбөгчин


Владимир Шмицер (Чех: Vladimír Šmicer, 1973 оны тавдугаар сарын 24-нд төрсөн) нь Чехийн хөлбөмбөгийн хагас хамгаалагч болон довтлогч юм. Шмицер нутгийнхаа Славиа Прага, Францын Ланс, Бордо, Английн Ливерпүүл багуудад тоглож байсан ба 2009 онд хөлбөмбөгийн замналаа өндөрлөсөн ба арваннэгдүгээр сарын 9-нд Славиа Прага багаасаа Викториа Пльзень багийн эсрэг сүүлийн тоглолтоо хийж байв.[1]

Владимир Шмицер
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрВладимир Шмицер
Өндөр1.80 м
БайрлалДовтлох чиглэлийн хагас хамгаалагч
Өсвөрийн баг
1979–1985ЧехВернержице
1985–1987ЧехКовострой Дечин
1987–1992ЧехСлавиа Прага
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1992–1996ЧехСлавиа Прага81(26)
1996–1999ФранцЛанс91(16)
1999–2005АнглиЛиверпүүл121(10)
2005–2007ФранцБордо28(3)
2007–2009ЧехСлавиа Прага23(5)
Бүгд344 (60 )
Шигшээ баг
1993ЧехЧехословак1(0)
1993–2005ЧехБүгд Найрамдах Чех Улс81(27)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2009 оны 7 сарын 17.
† Гараа (Гоол).

Түүнийг Ливерпүүл баг Стив МакМанаманаа Реал Мадрид баг руу явуулсаны дараа 4.2 сая фунт стерлингээр 1999 онд худалдан авч байсан бөгөөд домогт 7 дугаарын өмсгөлтэйгээр тоглож байгаад хожмоо 11 дугаартай тоглох болсон байдаг билээ.

1993 онд Шмицер шигшээ багт элссэн ба гурван удаагийн (1996, 2000 болон 2004 оны) Европын АШТ-д улсаа төлөөлөн тоглож нийт 81 тоглолтонд 27 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Түүнчлэн шигшээ багийн дасгалжуулагч Михал Билекийн туслан дасгалжуулагчаар тэрээр ажиллаж байв.[2] [3]

  1. Šmicer hört auf
  2. Šmicer named Czech national team manager
  3. "Smicer given Czech Republic role". BBC Sport. 2009-11-10. Татаж авсан: 2009-11-10.

Холбоос

засварлах