Виллиам Холланд

Виллиам Жозеф Холланд (Англи: William Joseph Holland, 1874 оны 3 сарын 3 – 1930 оны 11 сарын 20) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч юм.

Виллиам Холланд

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Виллиам Жозеф Холланд
Төрсөн огноо 1874 оны 3 сарын 8 (1874-03-08) (150 настай)
Төрсөн газар Массачусеттс, Бостон
Нас барсан огноо 1874 оны 3 сарын 8
(-57 насалсан)
Нас барсан газар Массачусеттс, Малден
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Парис 1900 400 метр

Жоржтаун Их Сургуульд анагаах ухааны чиглэлээр суралцаж байсан[1] Холланд 26 настайдаа Францын нийслэл Парист зохиогдсон 1900 оны зуны олимпын 400 метрийн зайн гүйлтийн төрөлд 49.6 секундын амжилт үзүүлэн, алтан медаль хүртсэн багийн анд Макси Лонгоос дөнгөж 0.2 секундын дараа барианд орж, мөнгөн медаль хүртжээ[2].

Түүнээс гадна 200 метрийн зайд 4-р байр эзэлсэн бөгөөд 22.9 секундын амжилт үзүүлсэн нь хүрэл медаль хүртсэн Стэнли Роулигийн амжилттай адил, мөнгөн медаль зүүсэн Норман Притчардаас 0.1 секундээр хоцорч барианд орсон аж. Мөн 60 метрийн зайд өрсөлдсөн ч шигшээ уралдаанд шалгарч чадаагүй юм.

Тэрээр их сургуулиа төгсөөд эмч болж, Массачусеттстаа амьдарч байгаад 1930 онд өөд болжээ.

  1. Reynolds, J.K., "Georgetown, The Library, the South, Atlanta and the Olympics," Luncheon Remarks, Atlanta, Georgia (April 26, 1996).Archive copy (Memento 9. Арванхоёрдугаар сар 2013 цахим архивт)
  2. "Track & Field," 1900 Olympics, DatabaseOlympics (databaseSports.com, 2002-2006).[1]