Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-9

Монгол Улс нь зүүн болон төв Ази тивийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг. Газар нутгийн хэмжээ нь 1,565,600 хавтгай дөрвөлжин км, энэ нь дэлхийд 19-т жагсдаг юм.

2.6 сая хүн амтай, хүн амын суурьшлаар бусад оронтой харьцуулахад хамгийн сийрэг орны тоонд орно. Нийслэл хот Улаанбаатарт 1 сая гаруй хүн оршин суудаг. Мөн тус улсын томоохон хотын тоонд аж үйлдвэр түлхүү хөгжсөн Дархан, зэсийн үйлдвэрлэлийн төв болох Эрдэнэт багтана. Хүн амын 60 орчим хувь нь хот суурин газарт, 40 орчим хувь нь хөдөө, орон нутагт оршин суух бөгөөд тэдгээрийн олонх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг.

(дэлгэрэнгүй...)

Архив - Бүх Онцлох өгүүллүүд