Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-50

1 өдөрт 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүмүүсийн тоо, бүсээр
1 өдөрт 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүмүүсийн тоо, бүсээр

Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурьтай эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно.

Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно. Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ. Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог. 2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг. Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28% байсан нь 2001 онд 21% болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. 1990-2007 оны хооронд, Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 69%-иас 27% хүртэл буурчээ. Харин Африкт, Сахарын цөлөөс өмнөд нутагт туйлын ядуурал 1981-2001 онд 41%-иас 46% болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна. (бүрэн эхээр унших)