Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-35

Энэтхэг (Хинди хэл: भारत Бхарат), албан ёсоор нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс (Хинди хэл: भारत गणराज्य Бхарат Ганаражя, Bhārat Gaṇarājya) нь Өмнөд Азид орших улс юм. Энэтхэг улс нь Индостаны хойгийн томоохон хэсгийг эзэлж өрнө зүгтээ Пакистан улстай, баруун хойд хэсгээрээ Хятад, Балба, Бутан улсуудтай, баруун хэсгээрээ Бангладеш, Мьянмар улсуудтай хил залгаж оршдог. Түүнчлэн зүүн өмнөд хэсгээрээ Мальдивийн арал, өмнөд хэсгээрээ Шри Ланка, баруун өмнөд хэсгээрээ Индонезтэй далайгаар хиллэдэг.

Улс төрийн тухайд Энэтхэгийн Үндэсний Конгрессын нам голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ намын лидерүүд нь Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсан үеэс эхлээд одоог хүртэл улс орныг удирдан залж яваа юм.

Энэтхэг улс нь 28 жижиг улс (эдгээр нь мөн дотроо аймаг болж хуваагдана), 6 хэсэг нутгаас тус тус бүрдэнэ. Жижиг улс бүр өөрийн сонгосон удирдлагатай, нутаг дэвсгар бүр өөрийн засаг захиргаатай байна. (бүрэн эхээр унших)