Везуви галт уул

Везуви галт уул (итали. Vesuvio) — Өмнөд Италийн Кампания мужийн Неаполь хотоос 15 км зайд орших идэвхтэй галт уул. Апеннины нурууны тогтолцоонд багтдаг бөгөөд далайн түвшнээс 1281 м өндөр уул ажээ.

Везуви галт уул

Везуви бол Италийн идэвхтэй гурван галт уулын нэг юм - Этна галт уул нь Сицилийн арал дээр, Стромболи галт уул Эолийн арлууд дээр байрладаг. Везуви галт уул бол Европ тив дахь Этна галт уулын нэгэн идэвхтэй галт уул бөгөөд хамгийн аюултай галт уулсын нэг гэж тооцогддог.

Түүхэн эх сурвалжид 80 гаруй томоохон дэлбэрэлтийн тухай мэдээлэл байдаг бөгөөд хамгийн алдартай дэлбэрэлт МЭ 79 онд болсон. Энэ үеэр эртний Ромын хотууд болох Помпей, Геркуланум, Оплонтис, Стабиусын хотууд сүйрсэн байна. Везуви галт уулын хамгийн сүүлийн дэлбэрэлт 1944 онд болжээ.

Галт уулын хүчтэй дэлбэрэлтүүд 1631, 1794, 1822, 1872, 1906 онуудад болсон байна.

1805 онд Везуви галт уулын дэлбэрэлт харьцангуй сул байсан ч Неаполь хотын ихэнх хэсэг бүрэн сүйрч, 26 мянга орчим хүн нас барж энэхүү гамшгийн хохирогч болж байжээ.