Ван Ги-чүнь

(Ван Ки Чүн-с чиглүүлэгдэв)

Ван Ги-чүнь (солонгосоор 왕기춘, дуудлага нь [ванъ-ги чүүнь], латин үсэгт хэвшсэн нь Wang Ki-Chun - үүнээс Ван Ки-Чүн гэх нь байдаг) — жүдо барилдааны 73 кг жингийн олимпын мөнгөн медальт (2008), дэлхийн хошой (2007, 2009) аварга, Азийн наадам (2010) болон Ази тивийн (2011, 2012) аварга, Өмнөд Солонгос улсын эрэгтэй жүдоч. Ван Ги-чүнь 2007 онд Эльнур Мамедли, 2009 онд Ким Чол-сү хоёрыг дийлж дэлхийн аварга болжээ. Харин 2008 оны олимпод нөгөө Мамедлиг баралгүй мөнгөн медаль авсан. 2010 оны ДАШТ-ийн хагас шигшээд Акимото Хироюкид дийлдэж хүрэл медаль хүртсэнээс хойш дэлхий, олимпоос медальгүй буцсан. Энэ хооронд Азийн наадамд (2010) түрүүлж, ААШТ-ээс хоёр жил алтан медаль шүүжээ.

Ван Ги-чүнь
тамирчны тухай
Төрсөн өдөр1988 оны 9 сарын 13 (1988-09-13) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос улсын Умард
Чолла
аймгийн Чон-Өп хот
Улс, оронӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Тамир, спортэрэгтэй жүдо

Эх сурвалж

засварлах