Ван И
Ван И (хятад. хялбар. 王毅, пиньинь Wáng Yì, 1953 оны 10 дугаар сарын 19-нд Бээжин хотод төрсөн) - БНХАУ-ын улс төрийн зүтгэлтэн, 2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд. 2018 оноос БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн. 2007 оноос Хятадын Коммунист Намын Төв хорооны 17-19 дугаар хурлын гишүүн.
Намтар
засварлахДунд сургуулиа 1969 оны 9 дүгээр сард дүүргээд 8 жил Хармөрөн мужид барилгын байгууллагад томилогдсон.
1969-1977 онд байлдагч цэрэг, ротын холбоочин, Хармөрөний барилгын цэргийн ангийн үзэл суртлын орлогч дарга.
1977-1978 онд Шуудан холбооны яамны дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчин.
1978-1982 онд Бээжингийн Хоёрдугаар Гадаад хэлний дээд сургуулийн Ази, Африкийн хэлний ангийг япон хэлээр сурч төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.
1982-1989 онд ГХЯ-нд референт, атташе, Азийн газрын орлогч дарга, даргаар ажилласан.
1989-1994 онуудад Япон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Элчин зөвлөх,
1994-1995 онд ГХЯ-ын Азийн газрын орлогч дарга,
1995-1998 онд ГХЯ-ны Азийн газрын дарга
1997-1998 онд АНУ-ын Жоржтауны Их сургуульд уригдсан зочин багш.
1999 онд Хятадын Гадаад харилцааны сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
1998-2001 онд Гадаад хэргийн сайдын туслах бөгөөд ГХЯ-ын Бодлогын дүгнэлтийн газрын захирал.
2001 онд БНХАУ-ын Гадаад хэргийн (Хятадын түүхэнд хамгийн залуу) дэд сайд.
2004 оны 9 дүгээр сараас 2007 оны 9 дүгээр сарын хооронд Япон дахь Элчин сайд,
2007-2008 онд Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд,
2008 оны 6 дугааар сараас 2013 он хүртэл ХКН-ын болон Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн газрын дарга,
2013 оны 3 дугаар сарын 16-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон. 2018 оны 3 дугаар сараас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн.
Гэр бүл
засварлахЭхнэр нь Жоу Эньлайн нарийн бичгийн даргын охин Цянь Цядун, тэд нэг охинтой.
Монголд ирж байсан
засварлахБНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар 2018 оны наймдугаар сард, 2020 оны намар, 2022 оны 8-р сард манай улсад албан ёсны айлчлал хийж байсан. Түүнээс өмнө дэд сайд, сайд хийж байхдаа 2003, 2014 онд төрийн айлчлалд багтаж Монголд ирж байсан байна. .