Ваньянь Чэнлинь
Ваньянь Чэнлинь (хятадаар: 完颜承麟, пиньинь: Wányán chénglín) (1202-1234 оны 2 сарын 9) бол Зүрчидийн Алтан улсын сүүлчийн хаан юм. Айзун хаан 1232 онд Бяньжин хот бүслэгдэхэд зугтаж Гүйдө хот руу зугтав. Тэндээс Цайжоу хот руу зугтаж орогнов. 1234 оны 2 сарын 9 нд уг хотын хоёр талаас Монголын Тагачар жанжин, Сүн улсын Мэн Гон нар довтлон эзлэхэд ойртсон үед, Айзун хаан түүхэнд Алтан улсын сүүлчийн хаан гэж хэлэгдэхээс айж хаан суудлаа цэргийн жанжин Ваньянь Чэнлиньд найр тавьж өгөөд амиа хорлож үхсэн. Ингээд талийгаач хаанд Айзун гэх тахилын цол нэхэн өгсөн. Тэрбээр хотыг хамгаалан байлдаж байгаад алуулснаар Алтан улс мөхсөн. Хятадын хожуу үеийн түүх цадигт түүнийг "Жинь Моди" (金末帝) буюу "Алтан улсын сүүлчийн хаан" гэж бичих болсон.
Өмнөх Нинжясү |
Алтан улсын хаан 1234 оны 2 сарын 9 |
Дараах Алтан улс мөхсөн |