Нинжясү
Ваньянь Нинжясү (1198 оны 9 сарын 25 – 1234 оны 2 сарын 9) болбоос зүрчидийн Алтан улсыг 1224-1234 он хүртэл захирч байсан ес дэх хаан. Түүний зүрчид нэрийг Нинжясү (寧甲速), хятад нэрийг анх Шоули (守禮) гэж байснаа хожим Шоусю (守緒) гэж сольжээ. Монголын эсрэг тэмцэж байгаад ялагдаж 1234 оны 2 сарын 9 нд Цайжоу хотод Монголын их цэрэгт бүслэгдэж, хот эзлэгдэхийн өмнө хаан сууриа цэргийн жанжин Ваньянь Чэнлиньд шилжүүлээд өөрөө амиа хорлож үхсэн.
Товч намтар
засварлахНинжясү нь ван овогт Минхуй хатнаас төрсөн Удубу хааны гуравдугаар хөвүүн. 1224 оны 1 сард Удубу хаан таалал төгссөний дараа сүй ван (遂王) Нинжясүг Алтан улсын хаанд залсан. Хаан суусны дараа Шоули гэх хятад нэрээ Шоусю (守緒) хэмээн сольсон. Тэрээр мөхөж байсан улсаа сэргээхийн тулд дотооддоо авилгалд идэгдсэн сайд түшмэдийг сольж, чадварлаг түшмэд жанждыг дэвшүүлж, Сүн улстай хийж байсан дайныг зогсоож найрамдан, Тангуд улстай холбоотны гэрээ байгуулж, Их Монгол Улсад алдсан зарим газраа буцаан эзлэхийг зорьж байсан. 1224-1225 оны үед Монгол цэргийн гол хүч баруун зүгт Сартуулд дайтаж байх зуур, хятад нутгийн цэргийг захирч үлдсэн Мухулай го ван нас нөгчихөд, хөвүүн Булу ноёныг оронд нь томилсон, Алтан улсыг бүрэн номхотгож чадсангүй. Алтан улс, Тангуд улс хамтарч Монголын эсрэг дайтаж эхэлсэн тул 1226 онд Чингис хаан их цэргээ удирдан Тангудыг мөхөөхөөр довтолсон. Улмаар 1227 онд Тангуд улс Монголд эзлэгдсэн.
1232 онд Санфэншаний тулалдаанд Алтан улсын жанжин Ваньянь Хадагийн удирдсан 150,000 цэргийг Монголын Сүбээдэй баатрын удирдсан 50,000 цэргүүд бут цохиж ялсан. Тэндээс монголын цэргүүд Алтан улсын өмнөд нийслэл Бяньжин хотыг бүслэн авав. Удаа хугацаанд бүслэгдснийд дараа Нинжясү хаан бүслэлтийг сэтлэн Гүйдө хот (歸德; одоогийн Хэнань мужийн Шаньцю шянь) руу зугтан очих зуур хятад жанжин Ши Тяньзэгийн удирдсан арми Алтан улсын Ваньянь Чэнигийн 80,000 хүнтэй армийг устгав. 1234 онд Гүйдө хотоос Цайжоу (蔡州; одоогийн Хэнань мужийн Рунань шянь) руу зугтаж амь хорогдов. 1234 оны 2 сарын 9 нд хотыг Монгол, Сүн улсын цэргүүд хоёр талаас нь бүслэн довтлож эхлэхэд Нинжясү хаан өөрийгөө Алтан улсын сүүлчийн хаан гэж түүхэнд бичигдэхээс айж, хаан сууриа цэргийн жанжин Ваньянь Чэнлиньд шилжүүлээд, амиа хорлов. Тус өдөртөө талийгаач хаанд Айзун (哀宗) хэмээх тахилын цол өгөөд, оршуулгын ёслол үйлдэв. Ингээд 1234 оны 2 сарын 9 нд хотыг эзэлснээр Зүрчидийн Алтан улс мөхсөн.
Өмнөх Удубу |
Алтан улсын хаан 1224-1234 |
Дараах Ваньянь Чэнлинь |