Бямбачулууны Лхагвасүрэн

Бямбачулууны Лхагвасүрэн буюу Кирибаяма Тэцүо (1996 оны 4-р сарын 24-д Дорнод аймагт төрсөн) -Японы мэргэжлийн Сумо бөхийн озэки цолтой монгол гаралтай 2015 онд Японы иргэншил авсан бөх.

17 насандаа Улаанбаатарт ирсэн тэрээр анх үндэсний бөх болон жүдогоор хичээллэдэг байв. Улмаар 2014 онд урилгаар Мичинокү дэвжээнд сүмогоор хичээллэхээр арлын орныг зорьсон түүхтэй.

Б.Лхагвасүрэн тухайн үед 180 см өндөр, 70 кг жинтэй байсан ба урилгаар Японд очсон бусад хөвгүүдээсээ илт илүү байсан гэж дэвжээний мастер Киришима ярьсан байна. Гэвч Мичинокү дэвжээ нь 2011 онд барилдаан наймаалцсан хэргээр хөөгдсөн Хакүбагаас хойш гадаадын сүмочтой байгаагүй тул Лхагвасүрэн 2015 онд Япон улсын иргэншил авчээ. Улмаар тус оныхоо тавдугаар сард анх удаа сүмогийн дэвжээнд барилдсан байна.

Тэрээр мэргэжлийн тамирчин болохын тулд дөрвөн жилийг зарцуулсан бөгөөд 2019 оноос ёкозүна Какүрюү М.Анандын хамт Мичинокү дэвжээнд барилдаж эхэлсэн. М.Ананд аварга одоо тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байна.

Дээд зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ 11 даваа, 4 унаатай амжилтыг үзүүлж “Fighting Spirit” буюу тулаанч бөхийн шагналыг хүртсэн билээ.

2022 оны долоодугаар сараас хойш комүсүби цолтой барилдаж 2023 оны нэгдүгээр сард 11-4 амжилтыг дахин үзүүлснээр “Technique Prize” шагналыг хүртсэн тэрээр гуравдугаар сараас нь сэкивакэ цолтой барилдаж эхэлсэн юм. Сэкивакэ цолтойгоор барилдсан ердөө хоёр тэмцээний дараа озэки цолд хүрсэн тэрээр Монголын зургаа дахь озэки болсон төдийгүй Technique Prize шагналыг гурван тэмцээн дараалан хүртлээ.

Түүнийг тавдугаар сарын 31-ний Сүмогийн холбооны хурлаар озэки цолд албан ёсоор батламжилсан бөгөөд Нагоя башёгоос эхлэн дэвжээний нэрээ Киришима хэмээн өөрчилж байна. Энэ нь дэвжээний мастер озэки Киришимагийн нэрийг өвлөн авч буй хэрэг аж.

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё 15 өдрийн турш Фүкүока хотод 2023 оны 11-р сарын 26-нд болж озэки Киришима озэки Такакэйшог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар Кюүшү башёд түрүүллээ. Ийнхүү өдгөө 27 настай түүний хувьд энэ жилийн хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Тэрбээр Хацү башёд үзүүрлэж, Харү башёд түрүүлсэн байна.

2023 оны байдлаар тэрээр 186 см өндөр, 145 кг жинтэй байна.

Кирибаяма Тэцүо
1 сар
Хацү башо (Токио)
3 сар
Харү башо (Осака)
5 сар
Нацү башо (Токио)
7 сар
Нагоя башо (Айчи)
9 сар
Аки башо (Токио)
11 сар
Кюүшү башо (Фүкүока)

2015 он

x x (Маэзүмо) Барууны жонокүчи #20
5–2 
Барууны жонидан #67
6–1 
Барууны санданмэ #96
Түрүүлсэн
7–0 

2016 он

Барууны макүшита #59
3–4 
Зүүний санданмэ #13
4–3 
Зүүний санданмэ #3
6–1 
Барууны макүшита #30
Өнжсөн
0–0–7
Зүүний санданмэ #11
6–1 
Зүүний макүшита #35
5–2 

2017 он

Зүүний макүшита #20
5–2 
Барууны макүшита #12
3–4 
Зүүний макүшита #18
6–1 
Зүүний макүшита #10
3–4 
Барууны макүшита #14
0–1–6 
Барууны макүшита #49
6–1 

2018 он

Барууны макүшита #21
4–3 
Зүүний макүшита #16
2–5 
Барууны макүшита #35
Түрүүлсэн
7–0 
Барууны макүшита #3
3–4 
Зүүний макүшита #6
3–4 
Барууны макүшита #12
6–1 

2019 он

Барууны макүшита #1
4–3 
Барууны жүүрёо #14
9–6 
Барууны жүүрёо #11
8–7 
Барууны жүүрёо #9
10–5 
Барууны жүүрёо #4
7–8 
Барууны жүүрёо #5
11–4 

2020 он

Зүүний маэгашира #17
11–4
Д
Барууны маэгашира #8
9–6 
Тэмцээн
болоогүй
Барууны маэгашира #3
6–9 
Зүүний маэгашира #5
9–4–2 
Зүүний маэгашира #1
3–12 

2021 он

Барууны маэгашира #8
8–7 
Зүүний маэгашира #4
7–8 
Зүүний маэгашира #4
6–9 
Барууны маэгашира #6
9–6 
Барууны маэгашира #2
9–6 
Барууны комүсүби
6–9 

2022 он

Барууны маэгашира #1
6–9 
Зүүний маэгашира #4
10–5 
Зүүний маэгашира #2
10–5 
Зүүний маэгашира #1
8–7 
Барууны комүсүби #2
9–6 
Барууны комүсүби
8–7 

2023 он

Зүүний комүсүби
11–4
У
Зүүний сэкивакэ #2
12–3
У
Зүүний сэкивакэ
11–4
У
Барууны оозэки
6–7–2 
Зүүний оозэки
9–6 
Барууны оозэки
13–2 

2024 он

Зүүний оозэки
11–4 
Зүүний оозэки
5–10 
Барууны оозэки #2
1–6–8 
Зүүний сэкивакэ #2
8–7 
x x
Нүд болгон дахь тоо нь "даваа-унаа-өнжөө"-г илэрхийлнэ.    Түрүү Зодог тайлсан Жүүрёо, макүшита

Тусгай шагнал: Д=Дайчин барилдааны шагнал Г=Гарамгай барилдааны шагнал У=Уран барилдааны шагнал     Бусад: =Кинбоши
ЗиндааМакүүчи - Жүүрёо - Макүшита - Санданмэ - Жонидан - Жонокүчи

ЦолЁкозүна - Оозэки - Сэкивакэ - Комүсүби - Маэгашира ("#тоо" нь эрэмбийг илтгэнэ)