Бурхан ээж минь дээ (С.Чулуунбаатар, С.Баатарсүх)

Шүлэг: С.Чулуунбаатар

Хөгжим: С.Баатарсүх

БУРХАН ЭЭЖ МИНЬ ДЭЭ  

Нуураа орхиод шувууд зэллэхэд

Нулимс шиг бороо алган дээр бууна.

[Ганцхан заяах миний ээжий

Газар тэнгэрийн заагаас санагдана]x2

Ээ! Бурхан ээж минь дээ ...

Заяа тавилангийн ерөөл тэгшлэн

Залбиран залбиран хайраа илгээсэн

[Зуурдхан буудаллах энэхэн хорвоод

Зураг ерөөл тэгшлэн заяасан]x2

Ээ! Бурхан ээж минь дээ ...

Цаг цагийн хатуу бүхнийг

Цагаан сүүний цацлаар хаасан

[Сүслэн дээдлэх Тэнгэрийн хүмүүн

Сүлд бадраах Галын Бурхан]x2

Ээ! Бурхан ээж минь дээ ...

Дууны тухай

засварлах

Энэ дуу 2002 оны 11-р сарын 9–нд бүтжээ. Үгийг зохиосон С.Чулуунбаатар “Хөөрхий миний буурал ижий Хүү наддаа Бурханы элч ээ” гэсэн дахилттай “Бурхан элч ижий” шүлэг, аялгууг зохиосон С.Баатарсүх “Ээ! Бурхан ээж минь дээ” гэсэн дахилттай “Бурхан ээж” шүлэг бичсэн байдаг.

Дууг 2000-аад оны эхээр анх дуучин МУГЖ С.Жавхлан дуулсан.

Дуу 14 жилийн дараа 2017 онд дуучин н.Ганцогт, Д.Бат-Эрдэнэ нарын дуулснаар дүрсжиж YouTube-д тавигджээ.

Жич: Энэ дууг бүтэхэд хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн ээж Л.Цэрэндорж (1930-2017) далан хоёр настай, энх тунх амьдарч байжээ. Тэрээр анхны аялгуу, анхны дуугаа ээждээ зориулсан байдаг. Дуучин М.Бямбадоржийн дуулснаар 1969 онд нийтийн хүртээл болсон, Ш.Шажинбатын шүлэг “Нүдэн нуур” дуу нь түүний анхны дуу юм.

1.     YouTube, 2017-03-08, Чулуунбаатар – Бурхан ээж  

2.     YouTube, 2017-05-25, Bat erdene  Burhan eej mini; Жич: Дууны энэ клипэнд авторуудын нэрс (“Үг: Ю.Болд, Ая: Р.Билэгт /МУСТА/” гэж) андуурагдаж, ташаа дурдагджээ.