Брендан Хэйвүүд

Брендан Тодд Хэйвүүд (Англи: Brendan Todd Haywood, 1979 оны арваннэгдүгээр сарын 27-нд Нью-Йорк хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Кливленд Кавальерс багийн төвийн тоглогч юм.

Товчхон

засварлах

Өмнөд Каролинагийн их сургуулийн багаас 2001 оны драфтын №20 болж байсан Кливленд Кавальерс багт сонгогдсон ч Вашингтон Уизардс (2001-2010) баг руу зарагдаж байв. Даллас Маверикс[1] (2010-2012) багт 55 сая долларын зургаан жилийн гэрээгээр тоглож байхдаа 2011 оны НБА-гийн аварга болсон.[2] Хэйвүүд Шарлотт Бобкэтс багт 2012 онд ирсэн.[3]

2014 оны долоодугаар сарын 12-нд Скотти Хопсоны оронд шинэхэн драфт Дуайт Пауэллийн хамт Кавальерст элсэв.[4]

Хэйвүүд Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1999 оны Зуны Универсиад наадамд оролцон түрүүлж байжээ.

  1. "MAVERICKS ACQUIRE BUTLER, HAYWOOD AND STEVENSON IN SEVEN-PLAYER TRADE". NBA.com. 2010-02-13. Татаж авсан: 2010-02-14.
  2. MacMahon, Tim. "Rapid Reaction: Mavericks win NBA Title".
  3. Stein, Marc. "Sources: Brendan Haywood taken". espn.com. Татаж авсан: July 14, 2012.
  4. Hopson Acquired from Cavs

Холбоос

засварлах
  Commons: Брендан Хэйвүүд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан