Брежневийг хороох оролдогууд
Брежневийг хороох оролдогууд — 1969 оны 1 сарын 22-нд ЗХУ-ын Коммунист Намын төв хорооны нарийн бичгийн дарга Леонид Брежневийн аминд халдах оролдлого гарсан байна.
1969 оны 1-р сарын 21-ний шөнө 1947 онд төрсөн бага дэслэгч Виктор Ильин Ломоносов хотын нууц цэргийн ангийн жижүүрийн туслахаар үүрэг гүйцэтгэж байжээ. Өглөө 7:20 цагт дарга нь өглөөний цайгаа уухаар гарсан учир зэвсгийн агуулахын түлхүүр Ильиний мэдэлд оржээ. Өглөөний 07:45 цагт Ильин хоёр "Макаров" гар буу, дөрвөн хайрцаг сум хулгайлж тул цэргийн ангиас дур мэдэн гарч Ленинград руу явжээ, тэндээсээ 10:40 цагт урьдчилан худалдаж авсан онгоцны тийзээр Москва руу нисч, онгоцонд галт зэвсэгээ аюулгүйгээр нэвтрүүлсэн байна. Ирсэн даруйдаа цагдаагийн ажилтан асан авга ахынхаандаа хоносон ажээ. Тэрээр ирснээ маргааш болох гэж буй Зөвлөлтийн сансрын нисгэгчид, "Союз-4", "Союз-5" хөлгүүдийн багийн гишүүдийн уулзалтыг (уулзалтад Леонид Ильич Брежнев оролцох ёстой байсан) үзэх хүсэлтэй байгаа гэж тайлбарласан байна.
Энэ өдөр Зөвлөлт Оросын лидер өөрийн орны сансрын нисгэгчдийг хүлээн авч уулзах ёстой байв. Зөвлөлтийн армийн дэслэгч Виктор Ильин авга ахынхаа цагдаагийн хувцсыг өмсөж Кремлийн Боровицкийн хаалгаар хамгаалагч болж нэвтэрсэн байна. Тэр удирдагчийг сууж яваа гэж тооцоолсон машин руу гар буугаар буудаж эхэлсэн байна. Гэтэл энэ машинд сансрын нисэгч Алексей Леонов, Андиян Николаев, Валентина Терешкова, Георгий Береговой нар байжээ. Гал нээх үед жолооч Илья Жарков нас барж өөр хэд хэдэн хүн шархадсан байна. Харин Брежнев өөр машинаар явж байсан тул ямар нэгэн муу зүйл тохиолдсонгүй. Ильин сэтгэцийн өвчтөн байсан нь нотлогдож 20 гаран жил хаалттай эмнэлэгт өнгөрүүлжээ.
ЗХУ-д Бреженевийг хороох гэсэн оролдлого дахин гарч байсангүй. Харин хилийн чанадад Брежневийн аминд халдах оролдлого гарч байлаа. 1977 оны 6-р сард Леонид Ильич Францад айлчлах ёстой байлаа. Үүний өмнө КГБ-ийнхэн Парист алан хядах ажиллагаа гарч болзошгүй тухай мэдээлэл авч байжээ. Л.Брежнев айлчлалын хөтөлбөрийн дагуу Парисийн хүндэтгэлийн хаалганы дэргэдэх мөнхийн галд цэцэг өргөх ёстой байв. Тусгай албаны авсан мэдээгээр цэцэг өргөх ёслолын үед мэргэн бууч гал нээхээр зэхэж байжээ. Парисийн 12 мянган цагдаа 6000 гал унтраагч нар хамгаалалтанд гарчээ. 1977 оны 6-р сарын 21-нд Леонид Ильич мөнхийн галны дэргэд цэцэг өргөөд явсан юм. 1979 оны 5 сард Брежнев Германд айчлав. Аугустбург цайзад канцлер Гельмут Шмидттэй уулзжээ. Цайзаас Брежневийг нөөц хаалгаар гаргажээ.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.