Борис Шумяцкий
Борис Захарович Шумяцкий (1886 оны 11-р сарын 4 (16)-нд Оросын Ар Байгалийн Дээд Үд хотод төрсөн- 1938 оны 7-р сарын 29-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) - зөвлөлтийн хувьсгалч, коммунист намын зүтгэлтэн, сэтгүүлч, Сибирь, Алс Дорнодын Иргэний дайнд оролцогч. ЗХУ-ын Алс Дорнодын Бүгд Найрамдах лсын Гадаад хэргийн сайд, 1930-1938 онуудад Зөвлөлтийн Киноны байгууллагын дарга байсан.
Намтар
засварлахБорис (Бер) Шумяцкий 1886 оны 11-р сарын 4 (16)-нд Өвөрбайгалийн хязгаарын Верхнеудинск дүүргийн Дээд-Үд буюу өнөөгийн Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод олон хүүхэдтэй ядуу гар урчуудын гэр бүлд төржээ. Тэрээр амьдралынхаа эхний жилүүдэд гэрийн боловсрол эзэмшиж орос хэлээр уншиж, бичиж, буриад хэлийг ч эзэмшсэн, идиш хэлээр тайлбарлаж чаддаг байсан бололтой. 1896 онд Шумяцкийн гэр бүл Красноярск руу нүүжээ.
1898 онд Читын вагон засварын газар сурагч байгаад тэндээ ажилчин болжээ. 1903 онд Борис Шумяцкий Оросын Социал-Демократ Ажилчны намд (РСДРП) элсэн орж 1904 оноос Красноярскийн төмөр замын депод ажилчин болжээ.
Орос оронд 1905 онд гарсан хувьсгалын үеэр Красноярскад большевикуудыг дэмжсэн бүлэг удирдаж байгаад бослого дарагдсаны дараа баривчлагдаад 1906 оны 1-р сард зугтсан байна.
Илья Силин гэж нэртэй паспортоор амьдарч Курган, Слюдянка, Дээд-Үд зэрэг хотуудын төмөр замын газар ажиллаж байжээ. Сонинд Илья Силин нэрээр хэвлэгдэж байжээ.
«Прибайкалье», «Байкальская Волна», «Забайкалец» зэрэг сонины редактораар ажиллаж байгаад 1907 онд цагдаагаас зугтаж хятадын Харбин хот руу явжээ.
Харбинд намын хороонд ажиллаж тэндхийн социал-демократ сонинд ажиллаж байгаад 1907 оны зун Владивосток хотын намын хороонд ажиллахаар томилогдож очоод Номхон далайн усан цэргүүдийн зэвсэгт бослогод оролцож байжээ.
1908 оны зунаас Омск, Томск болон Челябинск хотуудад нууц ажиллагаанд оролцож байсан байна. 1912-1913 онд Аргентин руу зугтан цагаачилсан байна.
Орост буцаж ирээд Красноярск хотод баривчлагдаж, 6 сар шоронд хоригдсоны дараа цэрэгт явжээ. Красноярскийн гарнизоны зарим хэсэгт большевикуудын бүлэгт нууц ажил гүйцэтгэсэн. 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалын дараа тэрээр Гүйцэтгэх хорооны орлогч дарга, Красноярскийн Ажилчид, цэргүүдийн депутатуудын зөвлөлийн гишүүн болсон. 1914 оноос хойш тэрээр РСДРП-ын төв байгууллага болох "Правда" сонинд хэвлэгдэж байсан байна.
Бүх Оросын Зөвлөлийн 1-р их хуралд оролцож, 1917 оны 6-р сард тэрээр Бүх Оросын Төв Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдож, "Правда" сонины редакцид хэвлэлийг зохион байгуулах үүрэгтэй байжээ.
1917 оны 8-р сараас Петроград дахь "Ажилчин ба цэрэг" большевикийн төв сонины редакцийн зөвлөлийн гишүүн байв. 1917 оны 9-р сард тэрээр төв байгууллага болох "Рабочий путь" сонины гүйцэтгэх редактор байв.
Монголтой холбогдсон нь
засварлах1917 оны аравдугаар сард Социал-Демократ намын Төв хорооны Сибирь, Монголыг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр илгээгдэв. РСДРП(б)-ын Төв Хорооны Сибирийн бүсийн товчооны даргаар сонгогдов. Бүх Сибирийн Зөвлөлтийн I их хурал (Эрхүү, 1917 оны 10-р сарын) дээр тэрээр Сибирийн (Центросибир) Зөвлөлийн Гүйцэтгэх Төв хорооны даргаар сонгогдож, тэр шөнө Челябинскээс Владивосток хүртэл Зөвлөлтүүдийн эрх мэдлийг тунхагласан байна. Энэ нь 1917 оны 10-р сарын 15-16-нд Петроград дахь Октябрийн хувьсгалын оршил болсон байна. Тэрээр Эрхүүгийн бослогыг устгах ажлыг удирдаж, хэлэлцээрийн үеэр шархадсан байна.
1921-1922 онд 5-р армийн хувьсгалт цэргийн зөвлөлийн гишүүн, Сибирь, Монголын Гадаад хэргийн Ардын комиссариатаас эрх олгосон Төв хорооны Сибирийн товчооны гишүүн төлөөлөгч. 5-р армийн Монголын морьт цэргийн дайчдаас Монголд Ардын анхны засгийн газрыг байгуулж, Москвад авчирч, улсынхаа удирдлагад танилцуулах ажлыг зохион байгуулсан. БНМАУ-ын анхны төрийн байгууллагуудын зөвлөхөөр ажиллаж, Монголын Ардын хувьсгалын идэвхтэй оролцогч байсан.
1922-1925 онд ЗХУ-ын Перс дахь төлөөлөгчөөр ажилласан.
1926 оны сүүлчээс тэрээр Дорнодын хөдөлмөрч ард түмний коммунист их сургуулийн ректор, нэгэн зэрэг гадаад Дорнодын тэнхимийн эрхлэгч бөгөөд "Хувьсгалт Дорнод" сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байжээ.
1938 оны нэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Шумяцкийг хувьсгалын эсэргүү террорист байгууллагад оролцсон, тагнуул хийсэн хэргээр баривчилж 6 сар хориод 1938 оны долдугаар сарын 29-нд буудан хороожээ.
Сүүлд 1956 оны хоёрдугаар сарын 22-нд ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн зөвлөлийн шийдвэрээр цагаатгагдсан байна.