Санжбэгзийн Төмөр-Очир
Санжбэгзийн Төмөр-Очир (1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн "Дулаан энгэр" гэдэг газар төрсөн)- Монгол Улсын Их Хурлын даргын албыг 2001-2004 онуудад хашиж байсан улс төрч юм.
Санжбэгзийн Төмөр-Очир | |
Монгол | |
---|---|
2001 - 2004 | |
Өмнөх | Лхамсүрэнгийн Энэбиш |
Дараах | Намбарын Энхбаяр |
Монгол | |
1996-2000, 2000-2004 он (8 жил) | |
Овог нэр | Санжбэгзийн Төмөр-Очир |
Төрсөн | 1950 Монгол Улс, Архангай аймаг |
Улс | Монгол (БНМАУ → МУ) |
Нам эвсэл | Монгол Ардын Хувьсгалт Нам |
Сургууль | Монгол Улсын Их сургууль Москвагийн Их сургууль |
Мэргэжил | Математикч, математикийн багш, социологич |
Намтар
засварлах1969 онд Архангай аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль, 1974-1977 онд МУИС-ийг Математикч, математикийн багш мэргэжилээр сурч төгссөн. 1977-1981 онд МУИС-ийн аспирантурт, 1983 онд Москвагийн Их сургуулийн дээд курст социологич мэргэжлээр суралцаж төгссөн. Гэр бүл, 2 хүүхэдтэй.
Философийн ухааны доктор /Рh.D/, доцент, профессор. УБДС, МУИС-д багш, тэнхимийн орлогч эрхлэгч, хичээл ангийн эрхлэгч, сургалт, хүмүүжил эрхэлсэн дэд захирал.
1992-1995 он Дээд боловсролын газрын дарга, 1995-1996 онд ШУБЯ-ны сайд, 1996-2000 онд Монгол Улсын УИХ-ын гишүүн, 2000-2001 онд МУ-ын УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 2001 оны 10-р сарын 19-ний өдрөөс 2004 он хүртэл Монгол улсын УИХ-ын даргаар ажиллаж байв.
1995 оноос МАХН-ын бага хурлын гишүүн, 1997 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2000-2001 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргаар, 2000 оноос МУИС-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна.
Шагнал
засварлахМонгол Улсын төрийн "Сүхбаатарын одон", "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Алтан гадас" одонгоор шагнагджээ. Олон улсын дээд боловсролын академич, Япон улсын Токио хотын Биеийн тамирын шинжлэх ухааны их сургуулийн хүндэт доктор.
С.Төмөр-Очир нь 60 гаруй ном, сурах бичиг, өгүүлэл бичиж туурвижээ.