Болдын Жавхлан (1975 оны 5 сарын 12-нд Дарханд төрсөн) нь Монгол Улсын улс төрч, эдийн засагч. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд, 2020 онд дахин сонгогджээ. Улмаар 2021 оны 1 сарын 29-нд Сангийн сайдаар томилогдсон.

Болдын Жавхлан 
МУЗГ-ийн Гишүүн

Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2021 оны 1 сарын 29
Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Өмнөх Чимэдийн Хүрэлбаатар

Төрсөн 1975 оны 5 сарын 12 (1975-05-12)
(одоо 48 настай)

Монгол, Дархан хот
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Төгссөн сургууль Монгол Улсын Их Сургууль
АНУ, Индианагийн Их Сургууль
Мэргэжил Эдийн засагч

Намтар Засварлах

Болдын Жавхлан 1975 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан хотын Нэгдсэн эмнэлэгт, Лувсангийн Болд, Мэндбаярын Энхмандах нарын дунд хүү болон төржээ.

Боловсрол Засварлах

  • 1977-1982 онд Дархан хотын 5 дугаар цэцэрлэг
  • 1982-1990 онд Дархан хотын 17-р дунд сургууль
  • 1990-1992 онд Сүхбаатар аймаг 1-р дунд сургууль /бүрэн дунд боловсрол/
  • 1992-1997 онд МУИС, Эдийн Засгийн Сургуульд банкны эдийн засагч
  • 2007-2008 онд АНУ, Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль
  • 2008–2009 онд АНУ, Индианагийн Их Сургуульд тус тус суралцсан.

Эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй.

Ажилласан байдал Засварлах

  • 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
  • 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч
  • 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
  • 2004-2006 онд Худалдаа Хөгжлийн Банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
  • 2006-2007 онд Худалдаа Хөгжлийн Банк, Дэд ерөнхийлөгч
  • 2010 -2016 онд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
  • 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
  • 2016 оноос УИХ-ын гишүүн
  • 2021 оны 1 сарын 29-нөөс Сангийн сайд

Гэр бүл Засварлах

Тэрээр эхнэр, нэг хүүтэй.

Гадны холбоос Засварлах