Блицкриг
Блицкриг (Герман: Blitzkrieg, Blitz — «аянга цахилгаан» ба Krieg — «дайн») — дайсан этгээдийг өөрийн цэргийн хүчийг бэлтгэн төвлөрүүлэхээс өрсөн байлдааныг ажиллагааг богино хугацаанд буюу сар, долоо хоногт өрнүүлэн ялалтаар дайныг дуусгах тухай цэргийн онол. Энэ онолыг XX зууны эхээр Германы Эзэнт улсын Жанжин штабын дарга Альфред фон Шлиффен боловсруулсан байна..
Стратеги
засварлахОрчин үеийн блицкригийн онолын стратеги нь агаарын цэргийн хүчээр идэвхитэй дэмжүүлсэн бие даасан танкийн болон механикжуулсан эсвэл моторжуулсан нэгтгэл буюу бүлэглэлийн хүчээр байлдааны ажиллагааг явуулахад оршдог. [Прим. 1]. Танкийн нэгтгэл буюу бүлэглэл нь замд тохиолдох хүчтэй бэхэлсэн байрлалтай зууралдсан тулааныг хийлгүйгээр дайсны ар талд гүн цөмрөлт хийнэ. Энэхүү гүн цөмрөх давшилтын зорилго нь дайсны удирдлагын төвүүд болон хангалтын шугмуудыг таслан устгаж эзэлхэд оршино. ингэснээр дайсны гол хүч удирдлага, хангамжгүй болон байлдах чадвараа богино хугацаанд алддаг байна.
Бодит байдалд хэрэгжүүлсэн нь
засварлахБлицкригийг хэрэгжүүлэх анхны оролдогуудын нэг нь Дэлхийн нэгдүгээр дайны эхний үеийн немцийн армийн баруун фронт дээрх байлдааны ажиллагаа юм. Шлиффений төлөвлөгөөний дагуу Францад аянга мэт цахилгаанчилсан цохилтыг өгсөний үр дүнд 1,5-2 сарын дотор бут цохин найрамдлын гэрээнд гарын үсэг зуруулах ба түүний дараа гол хүчээ Оросын эсрэг Дорнод фронт руу татан ялалт байгуулахаар тооцсон байжээ.Гэвч франц ба бельгийн цэргийн эсэргүүцэл энэ төлөвлөгөөг тасалдуулсан байна. Мөн түүнчилэн энэ үед танк байхгүй байсан бөгөөд цэргийн нисэх хүчин хөгжин төгөлдөржөөгүй зэргээс давшилт нь тийм ч их эрчимтэй хурдан болж чадаагүй ба тооцоолоогүй байсан Оросын армийн Дорнод Прусст хийсэн давшилтыг няцаахын тулд хүчнийхээ нэг хэсгийг таслан шилжүүлэх шаардлагатай болжээ. Германы армийн давшилт удаан байсан нь Антантын талд хүчээ татан бөөгнөрүүлжМарна дах тулалдааныг 1914 оны 9 сард хийх боломжийг олгосон байна. Эдгээрийн үр дүнд дайн нь сунжирсан дайн болж хувирсан байна.
Блицкригийг бодит байдал дээр Нацистын Германы армийн цэргийн стратегич нар болох (Манштейн, Клейст, Гудериан, Рундштедт нар нь Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед амжилттайгаар ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн байна. Дайны эхэнд Польшийг 9 сарын сүүл гэхэд бут цохин устгахад Польшид 1 саяаас илүү хүнтэй бэлтгэл хүчнийг дайчилаагүй үлдсэн байжээ. Мөн Франц нь хүн хүчний нөөц нь шавхагдан дуусах болоогүй байхад эвлэрэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Францын тулалдаан нь 44 өдөр буюу 1940 оны 5 сарын 10- 6 сарын 22, харин Польшийн компани нь — 36 хоног буюу 1939 оны 9 сарын 1- 10 сарын 5 (Польшийн армийн байнгын анги нэгтгэлүүдийн эсэргүүцлээ зогсоосон өдөр) хооронд тус тус болсон байна.
Аугаа их Эх орны дайн эхэнд блицкригийн стратегаар Нацистын Герман Зөвлөлтийн цэргийг хилээс 100-300 км -ийн зурваст богино хугацааанд бут цохисон байна. Хэдийгээр тийм боловч бүслэгдсэн зөвлөлтийн цэргийг устгахад алдагдсан хугацаа ба цэргийн техникийн дутагдал болон хориглогч талын эсэргүүцэл зэрэг нь дорнод фронтод блицкригийн стратегийг бүтэлгүйтэн сүйрэхэд хүргэсэн байна. [1].
«Орос дах немецийн халдлага нь цэрэг дайны явдал дах чадварлаг явдал юм. Өмнө нь хэзээ ч ийм том масштабаар давших үйл ажиллагааг тийм богино хугацаанд ийм агуу том зайнд хэрэгжүүлж байгаагйү юм. Энэ бол немецийн армийн аугаа ялалт…». Гэвч тэрээр цааш нь бичихдээ: «Хаашаа ч ухарч болох асар уудам нутагтай, дайчин үзэл бодол бүхий хангалттай олон тоотой ард түмнийг цахилгаанчилсан дайнаар ялах боломжгүй гэдгийг нь Хятад дах хориглолтын дайн нь харуулж байна. Хятадын хориглолтоос үндэслэн Орос дах немецийн давшилт нь бүтэлгүйтлээр төгсөнө гэж хэлж болно. эрт орой хэзээ нэгэн цагт аль нэг газарт энэ нь зайлшгүй туйлдан зогсоно.».
генерал Макартур Аугаа их Эх орны дайны эхэнд мэдэгдсэн байна.[2]}}
Мөн үзэх
засварлахГадаад холбоос
засварлахЗүүлт
засварлах- ↑ В. М. Жухрай. «Роковой просчет Гитлера. Крах блицкрига» — АСТ-Пресс, 2000 г.
- ↑ ""РУССКАЯ АМЕРИКА" № 394 эксклюзив". Эх хувилбараас архивласан: 2015-01-22. Татаж авсан: 2014-04-15.
Эшлэл
засварлах- ↑ Блицкригийн амжилтанд шийдвэрлэх ач холбогдлыг агаарт ноёрхох явдал шийднэ. бүх төрлийн "блицкриг" ажиллагааг эсрэг этгээдийн агаарын цэргийн хүчийг бут цохихоос эхэлдэг.