Биологийн зэвсэг
Биологийн зэвсэг гэдэг нь цэрэг дайны үйл ажиллагаа явуулахад сөрөг талынхаа хүн ам, амьд хүчийг олноор нь устгахад болон мал амьтан, хөдөө аж ахуйн тариалан, ундны усыг хордуулахад зориулсан, вирус, нян, бусад өвчин үүсгэгч биологийн тээгч зэрэг хорт бодис буюу өвчин үүсгэгчдийг хэлнэ. Энэ зэвсэг бол үй олноор хөнөөх зэвсэг бөгөөд 1925 оны Женевийн протокол, 1972 онд гарын үсэг зурсан бактериологийн (биологийн) зэвсэг, хорт зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох тухай Конвенцийн дагуу хориглосон байдаг.
Химийн зэвсгээс ялгаатай нь амьд организмыг зэвсэг болгон ашигладаг бөгөөд Биологийн ба хорт бодисын зэвсгийн конвенц, Химийн зэвсгийн конвенцоор тус тус зохицуулдаг.
Биологийн зэвсэг нь алах, чадваргүй болгох, хүн буюу бүлэг хүн, аль эсвэл тухайн орчны нийт хүн амыг хүндээр гэмтээх ч чадвартай байдаг. Тус зэвсгийг эрт дээр үед ч ашигладаг байсан гэх таамаг ч байдаг.
Биологийн зэвсгийн төрлүүд нь дайсан руу довтлохдоо шавьж ашигладаг энтомологийн зэвсэг, арьсны өнгө, үндэс угсаа, хүйс болон бусад генетик шинж чанарт үндэслэн популяцийг сонгон онилоход зориулагдсан генетикийн зэвсэг байдаг.
Хэргэлэж байсан түүх
засварлах1346 - Европт шар тахал эхэлжээ. Энэхүү аймшигт “зэвсгийг" Жанибек хан ашигласан гэдэн таамаг бий. Кафа (орчин үеийн Феодосия) хотыг эзлэх оролдлого амжилтгүй болсны дараа тэрээр тахлаар нас барсан хүний цогцсыг цайз руу оруулсан. Айсандаа хотоос зугтсан худалдаачдаар дамжин Европт тахал ирсэн гэдэг.
1763 он - Бактерологийн зэвсгийг дайнд анх удаа бодит түүхэн ашигласан нь Форт Питтийг бүсэлж байсан индианчуудын дунд салхин цэцэг өвчин зориудаар тархсан явдал юм. Британийн цэргийнхэн бүслэгчдийн дунд салхин цэцэг өвчнийг тараах зорилгоор тэдний хуаранд салхин цэцэг өвчний үүсгэгчээр бохирдсон хөнжил илгээж байжээ.
1942 он - Их Британи: Германтай хийсэн дайнд боом өвчин хэрэглэх цагаан хоолтон төлөвлөгөө (англи. Operation Vegetarian) зэвсгийг Шотландын Груинард арал (англи. Gruinard Island) дээр боловсруулж, туршжээ. Арлыг боомын өвчнөөр бохирдуулж, 49 жил хорио цээрийн дэглэмд байгаад 1990 онд гүйцэд цэвэрлэсэн гэж зарласан байна.
1939-1945 он - Япон: Манжийн 731-р анги туршилтын хүрээнд 3 мянган хүний эсрэг хэргэлсэн. Туршилтын хүрээнд - Монгол, Хятад дахь байлдааны ажиллагаанд ашигласан байна. Хабаровск, Благовещенск, Уссурийск, Чита зэрэг хотуудад ашиглах төлөвлөгөөг мөн бэлтгэсэн юм. Олж авсан мэдээлэл нь 731-р ангийн ажилчдыг хавчлагад өртөхөөс хамгаалахын тулд АНУ-ын Форт Детрик (Мэриленд) армийн бактериологийн төвд үргэлжлүүлэн хийсэн ажлын суурь болсон. Гэсэн хэдий ч байлдааны ашиглалтын цэрэг-стратегийн үр дүн бага зэрэг гарч ирэв: Солонгос, Хятад дахь бактериологийн дайны "Баримтыг судлах олон улсын шинжлэх ухааны комиссын тайлан"-д (Бээжин, 1952) 1940-1945 он хүртэл зохиомлоор үүсгэгдсэн тахал өвчний хохирогчдын тоо 700 орчим хүн байсан нь тогтоогджээ. Хэдийгээр биологийн дайныг 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Японы эзэнт гүрэн нотолсон ч Япон улс биологийн дайн байсан гэж зөвхөн 2002 оны 8-р сарын 27-нд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
1953 онд Солонгосын дайны үеэр уг зэвсгийг АНУ хэргэлсэн гэдэг болов ч батлагдаагүй байна.
1978-1979 онд Родезын дайны үеэр Родезын аюулгүй байдлын хүчнийхэн партизануудыг хоол хүнсний хангамжаас нь салгах зорилгоор ЗАНУ, ЗАПУ-ын биологийн зэвсэг, ялангуяа боомын өвчний бактерийг ашигласан гэдэг. Энэ нь Африкийн өмнөд хэсэгт өвчний хамгийн том дэгдэлт болж, 1000 орчим хүн нас барсан.
1979 оны 4-р сард ЗХУ-ын Свердловск хотод боом өвчний тархалт "Свердловск-19" лабораториос боомын нян алдагдсанаас үүдэлтэй. ЗХУ-ын албан ёсны мэдээлсэний хувилбараар өвчний шалтгаан нь өвчтэй үхрийн мах байсан гэж тайлбарладаг юм.
Биологийн зэвсэгт өртсөн байдлын онцлогууд
засварлахБактерийн болон вируст бодисоор өвчилсөн тохиолдолд өвчин тэр даруй илэрдэггүй, ерөнхийдөө далд (инкубацийн) үе байдаг бөгөөд энэ хугацаанд өвчин нь гадны шинж тэмдгээр илэрдэггүй бөгөөд өртсөн хүн байлдах чадвараа алддаггүй байна. Зарим өвчин (тахал, холер, боом) нь өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварлаж, хурдан тархаж, цар тахал үүсгэдэг. Микробууд болон хорт бодисууд нь өнгө, үнэр, амтгүй байдаг тул тэдгээрийн үр нөлөө нь удаан хугацааны дараа гарч ирдэг тул бактерийн бодис хэрэглэсэн баримтыг тогтоох, эмгэг төрүүлэгчийн төрлийг тодорхойлоход нэлээд хэцүү байдаг. Бактери, вирусыг илрүүлэх нь зөвхөн лабораторийн тусгай шинжилгээ хийх замаар л боломжтой бөгөөд энэ нь ихээхэн цаг хугацаа шаарддаг тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь хийхэд хүндрэлтэй байдаг байна.