731-р анги
Японы 731-р отряд яп. «Отряд 731»; Дэлхийн II дайны жилүүдэд зүүн хойт Хятадад хими, бактериологийн зэвсгийн туршилт, үйлдвэрлэл явуулж байсан Японы 731 дүгээр отрядын асуудал сүүлийн жилүүдэд гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээхэн татах болж, энэ чиглэлээр судалгаа, сурталчилгааны ажил багагүй хийгдэх болсон байна. Энэ нь хүн төрөлхтөнд дайн, алан хядлага, үй олноор хөнөөх зэвсгийн аюул заналхийлсээр байгаа өнөө үед өнгөрсөн дайны түүхийг нягтлан судалж, түүхэн сургамжийг хүн төрөлхтөнд ухааруулан сануулж, дэлхий ертөнцөд энх тайван байдлыг тогтоох, дайн, зэвсэглэлийн аюулыг зайлуулахад чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр Монгол Улс, БНХАУ, БНСУ, Япон улсын эрдэмтэн судлаачдын хамтран зохион байгуулж буй хурал ч чухам үүнд чиглэгдэж байгаа юм.Монгол Улсад өгүүлэн буй сэдэвт холбогдох эх сурвалж нэн ховор, судалгаа, сурталчилгааны ажил төдий л далайцтай өрнөөгүй байна.
Ийм учраас бид гадаадын судалгааны бүтээл, интернэтийн мэдээ баримт дээр тулгуурлан энэхүү илтгэлийг бичсэн бөгөөд энэ нь судалгааны эцсийн үр дүн биш болохыг юуны урьд онцлон тэмдэглэе.1932 онд Токио дахь японы армийн цэргийн эмнэлгийн сургуульд “Хижгээс сэргийлэх судалгааны тэнхим” байгуулж, цэргийн эмч хошууч Широ Ишигээр удирдуулснаар Японы армийн хими, бактериологийн зэвсгийн судалгааны ажил эхэлсэн байна. Улмаар 1933 онд Японы цэргийн эрхтнүүд Широ Ишигийн боловсруулсан зүүн хойт хятадад бактери судлах суурин газар байгуулах саналыг зөвшөөрч тус салбар ангийг нэн даруй байгуулан Ишигээр удирдуулахаар шийдвэрлэжээ. Ишигийн боловсруулсан үзэл баримтлалаар Япон Улс бактериологийн дайн хийснээр ялалтанд хүрэх бөгөөд энэхүү бактериологийн зэвсгийг турших, үйлдвэрлэхэд нүсэр их зардал мөнгө, тоног төхөөрөмж шаардагдахгүй, түүнчлэн богино хугацаанд эсрэг этгээдийнхээ хүн ам, цэргийг олноор нь халдварлуулан амьд хүчний ихэхэн хохирлыг үзүүлж байлдах чадварыг нь алдагдуулах боломжтой, бүх ажлыг эмнэлгийн судалгаагаар халхавчлан нууцлах боломжтой зэргээрээ давуу бөгөөд энэ чанараараа ашигт малтмалын нөөц хомс Япон улсын хувьд хими, бактериологийн зэвсэг нь маш ашигтай хэмээн үзсэн байна.
1933 оны 08 дугаар сард Харбин хотын Нань Гань тойрогт “Хижгээс сэргийлж ус түгээх Квантуны анги” гэгч бактерийн туршилтын ангийг түүний харъяа бактерийн туршилтын хэсгийг нууцаар байгуулжээ.1936 онд Японы эзэн хааны зарлигаар зүүн хойт хятадад Японы хуурай замын цэргийн бактериологийн зэвсгийг бэлтгэх болон дэлгэрүүлэх 2 нууц ангийг байгуулжээ. Үүний нэг нь Харбин хотод байгуулсан “Хижгээс сэргийлэх, ус хүргэх Квантуны цэргийн хэлтэс”, нөгөөх нь Чанчунь хотын “Малын хижгээс сэргийлэх Квантуны хэлтэс” юм. Эдгээр нь хэдийгээр хижгээс сэргийлэх”, “ус хүргэх” гэсэн аятайхан нэртэй боловч үнэн хэрэгтээ бактерийн зэвсгийн нууц туршилт явуулах онцгой объектууд байлаа.1938 онд “Хижгээс хамгаалж ус түгээх анги”-ийг өргөтгөн 2000 хүн, 8 хэсэгтэй болгосон бөгөөд 1938 оны 06 дугаар ард Японы Квантуны армийн удирдлагын шийдвэрээр Харбинд цэргийн онцгой бүс байгуулж бактериологийн туршилтын төвийг тус хотоос 20 км зайтай газар шилжүүлэн байрлуулж, “Манжийн 659 дүгээр цэргийн анги” гэж нэрлэж байгаад 1941 оноос “Манжуурын 731 дүгээр цэргийн анги” гэсэн нууц нэр өгчээ.
Японы армийн хими, бактериологийн зэвсгийн судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн гол бааз болох “731 дүгээр отряд” ингэж байгуулагдсан юм. Энд ойролцоогоор 3000 орчим хүн ажиллаж байсан бөгөөд энд Японы нян судлалын тэргүүлэх эрдэмтдийг татан авч ажиллуулж байсан юм. Энэ отряд нь дотроо бактери судлах, бактери турших, хижгээс сэргийлэх, ус хүргэх, бактери үйлдвэрлэх, сургалт хүмүүжлийн, зэвсэг хэрэглэлийн, эмчлэх зэрэг 8 хэлтэстэй хэлтэстэй байв. (зургаар)1940 оны 12 дугаар сарын 02-нд Японы эзэн хаан Хирохишигийн гаргасан зарлигийг үндэслэн 731 дүгээр отрядын харъяанд 4 салбар ангийг зүүн хятадад байгуулжээ. Үүнд Хайлаарын 543 дугаар, Сун вуйн 673 дугаар, Лин Куагийн 162 дугаар, Муданжаны 643 дугаар салбар (дэлгэцэнд харуулах) болно. Үүнээс гадна Зүүн хойт Хятадад байрлаж байсан Японы армийн анги салбарууд бүгд өөрийн гэсэн бактерийн судалгаа хийх хэсэгтэй байсан бөгөөд тэдгээр нь 731 дүгээр отрядтай маш нууц харилцаатай, түүний шууд удирдлагаар ажилладаг байжээ.Түүнчлэн япончууд бактерийн зэвсэг үйлдвэрлэх томоохон бааз, заводыг Чанчунь, Бээжин, Нанжин, Гуанжоу хотуудад байгуулсан төдийгүй Сингапурт Алс Дорнодод бактериологийн дайн явуулах томоохон сүлжээг бий болгож чадсан байна.Ийнхүү Японы цэргийн эрхтнүүд дэлхийн II дайны жилүүдэд зүүн хойт хятадад хими, бактериологийн зэвсгийн судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн бүхэл бүтэн систем байгуулан, томоохон хэмжээний бактерийн дайн явуулах бэлтгэлийг хангаж байв.
Японы армийн 731 дүгээр отрядад хими, бактериологийн зэвсэг, түүний нянг судлах, өсгөн үржүүлэх, хадгалан нөөцлөх, эмчлэх туршилт судалгааг явуулж, бактерийн зэвсгийн гол түүхий эд болох халдварт өвчтэй нянг гарган авч дайны зорилгоор ашиглахаар их хэмжээгээр нөөцлөн бэлтгэж байжээ.Бактериологийн дайн явуулах даалгаврыг эмнэлгийн албаны дэслэгч генерал Широ Ишигийн удирдлага дор “731-отряд”-д оногдуулсан байна. Бактериологийн дайны цэргийн ач холбогдлын талаар генералын үгийг сийрүүлбэл: “бактериологийн зэвсэг хэрэглэснээр халдлага нь өндөр үр ашигтай. Артиллерийн буудлагын үед энгийн металл нь тодорхой хэсэгт тодорхой объектыг л зөвхөн устгах бөгөөд шархагдагсад түргэн илааршиж, эргэн жагсаалдаа орно. Харин амьд нян бол өөр хэрэг. Хүнээс хүнд, хөдөөнөөс хотод халдсанаар өсөн нэмэгдэж байж болох бүх хохирлыг учруулна. Түүнээс гадна нян бол хүний бие эрхтэнд нэвтрэн шингэснээр удаан хугацаанд үйлчилж, үхлийн хувь нь өндөр байх болно. Нянгийн халдвар авсан хүн эдгэрэх нь ховор.
Мөн ашигт малтмалын нөөц хомс Япон улсын хувьд бактериологийн зэвсэг нилээд ашигтай. Энэ зэвсэг бол томоохон цар хүрээтэй туршилт боловсруулах, үйлдвэрлэхэд нүсэр тоног төхөөрөмж шаардагдахгүй. Бүх ажлыг эмнэлгийн судалгаагаар халхавчлах боломжтой. Тиймээс зардал их гарахгүй”… “Артилерийн сумнаас бактериологийн зэвсгийн ялгаа нь амьд хүчийг эгшин зуур хөнөөх чадваргүй, гэхдээ энэ нян дүүргэсэн сум-“дэлбэрдэггүй бөмбөг” нь чимээ шуугиангүй хүн амьтаны бие бялдрыг удаанаар тарчлаан хөнөөж чадна. Сумыг заавал үйлдвэрлэх шаардлагагүй, зүгээр энгийн эд зүйлс болох хувцас хунар, гоо сайхны хэрэглэл, хүнсний зүйл ундаа, хүнсэнд хэрэглэх мал амьтадад халдвар тараах, түүнчлэн агаараас ч нян цацаж болно. Эхний довтолгоо заавал бөөгнөрүүлсэн байх шаардлагагүй, ялгаагүй дараа нь нян үржсэнээр зорилогодоо хүрэх болно.” хэмээн генерал Иший санал болгож байжээ731 дүгээр отрядын лабораторид тахлаас гадна, хижиг, булчин задрах тахал, хамуу, цусан суулга, татран, боом, сүрьеэ зэрэг халдварт өвчний нянг үржүүлэн судалж байжээ.
Энэ отрядад сард 300 кг тахлын, 500-600 кг хүртэл боомын, 800-900 кг хүртэл гэдэсний хижиг, цусан суулгын, 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан баримт байна.Эдгээр нянг нохой бөөс зэрэг бичил биетнүүдэд халдварлуулан хадгалах, улмаар тэдгээрийг эсрэг этгээдийнхээ хүн ам, газар нутаг, цэргийн дунд хаях замаар халдварлуулахаар төлөвлөж байжээ. Зарим баримтанд дурдсанаар тус отрядад асар их нянг “хэрэглэхэд хэзээд бэлэн”-ээр хадгалж байсан бөгөөд 731 дүгээр отрядад нян халдварлуулсан хархны тоог З саяд, нохой бөөсийг 300 кг-д хүргэх тушаалыг Японы армийн удирдлагаас өгч байжээ. Эдгээр бактерийг дайны үед артиллерийн сум болон минийн дотор хийж буудан тараах, бактери бүхий бөмбөг онгоцоор хаях, бактерийн халдварыг бэлчээр, булаг шанд, агаарт тараах зэрэг орнуудыг хэрэглэхээр төлөвлөж, мөн ийм арга замаар бактери халдварлуулах туршилтуудыг хийж байсан нь тогтоогдсон юм.
Японы армийн удирдлагын шийдвэрээр 731 дүгээр отрядад үйлдэж байсан хамгийн том гэмт хэрэг бол амьд хүн дээр туршилт хийж байсан явдал юм. Тэд дайны олзлогдогсод, хоригдол, эзлэгдсэн орон нутгийн ард иргэдийг энэхүү туршилтандаа ашиглаж байсан бөгөөд эдгээр хүмүүсийг “банз” хэмээн нэрлэж, туршилтын материал болгон хэрэглэж байжээ. Тэд янз бүрийн хувилбараар амьд хүмүүс дээр туршилт хийж байсан бөгөөд тухайн хүн үхэн үхтэл нь нарийн судалж, тухайн нян хүний биед ямар хугацаанд хэрхэн нөлөөлж, ямар нянгаар халдварласан хүн хэдий хугацаанд хэрхэн үхэж буйг нарийвчлан судалдаг байжээ. Хэрэв тухайн хүн бактериар халдварлуулахад үхэлгүй эдгэрвэл дахин туршилтанд оруулах бөгөөд энэ отрядад туршилтанд орсон хүн хэзээ ч амьд гарч байгаагүй тухай Токиогийн болон Хабаровскийн цэргийн шүүхийн материалуудад дурдагдсан байдаг.
Японы армийн 731 дүгээр отрядад 1939-1945 он хүртэлх 6 жил орчмын хугацаанд 3000 гаруй хүн туршилтын “банз” болон амь насаа алдсан гэсэн баримт байна. Энэхүү отрядын үйл ажиллагаа нь Японы арми дэлхий дахиныг байлдан эзлэх, юуны түрүүнд тухайн бүс нутгийн улс орнуудын эсрэг явуулах дайныг амжилттай дуусгахад чиглэгдэж байлаа. Квантуны армийн командлагч Ямада “731 дүгээр отряд” гол нь ЗХУ, түүнчлэн БНМАУ, Хятад бусад улс орнуудын эсрэг явуулах бактериологийн дайнд бэлтгэх зорилгоор эмхлэн байгуулагдсан хэмээн Хабаровскийн шүүх хуралд мэдүүлсэн байна.Бактериологийн дайны стратегийн эн тэргүүний зорилт нь сөргөлдөгч талуудын цэрэг, зэвсэгтхүчин, хүн амыг устгаж, газар нутгийг нь эзэгнэн захирах хэрэгсэл болгоход оршиж байв. Энэ дайны овоо хараанд хамгийн түрүүнд өртсөн улс орны нэг нь БНМАУ байсан юм.
Японы квантуны арми 1939 онд БНМАУ-ын зүүн хил хязгаараар халдан довтолж Халхын голын дайныг өдөөсөн билээ. Энэ дайны явцад Квантуны армийн удирдлага Монгол-Зөвлөлтийн армийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхийг санаархаж, энэ талаар тодорхой төлөвлөгөө боловсруулан, түүнийгээ гүйцэлдүүлэх оролдлого хийж байжээ.Энэ талаар БНХАУ-ын судлаач Жао Ийү Сяны бичсэн “Думдад улсыг түрэмгийлсэн Япон цэргийнхний Хөлөнбуйрт явуулсан хорт хийн дайн” хэмээх номонд тодорхой өгүүлсэн байна. Тэрээр 2005 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүйн хошууны төв Амгаланбаатар хотод болсон Номунхааны дайны асуудлаархи олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан юм.Тэрчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүйн хошууны судлаач Бодончууд Ц. Авид “Номунханы дайн”[УБ.2005] номондоо энэ тухай товч дурдсэан байдагДээрхи судлаачдын бичсэнээр Квантуны цэргийн командлал Халхын голын дайн эхэлмэгц Халхын голын районд бактериологийн дайн хийх төлөвлөгөө зохиосон байна.Хэрвээ дайны явцад өрсдийн цэргийн байдал хүндэрсэн тохиолдолд дараахи 3 аргаар бактериологийн зэрсэг хэрэглэхээр төлөвлөсөн байна.
Үүнд:
1.Бактерийн нян агуулсан их бууны сумаар дайсны фронтын шугам болон гүнд буудаж нян тараах, 2.Халдварт өвчний нян бүхий нохой бөөс агуулсан бөмбөгийг байлдааны онгоцоор Халхын голын баруун эрэгт хаяж нян тараах 3.Амиа золиослогч ангийг нууцаар явуулж Халхын голын баруун эрэгт гарган худаг, гол, усны эхийг нянгаар хордуулах Энэ зорилгоор үйлдсэн газрын зурагт бактераар хордуулах гол усны эх, худаг, нуур, цөөрмийг нэг бүрчлэн тэмдэглэсэн байжээ. Түүнээс гадна бидний мах цусны тасархай монгол хүмүүс энэ аймшигт харис туршилтын гадна үлдээгүй нь одоо нэгэнт тодорхой болсон боловч аль нутаг усны хичнээн хүн өртсөн нь бүрхэг байна.
БНХАУ-ын Харбин хот хот дахь 731 дүгээр отрядын музейд Японы бактерийн туршилтанд орж амь насаа алдсан зарим хүмүүсийн нэрсийг бичиж мөнхжүүлсэн байна. Энд Жамбаланчин, Пунцагдаш хэмээх хоёр Монгол хүний нэр байгаа бөгөөд тэднийг 1944 оны гуравдугаар сард Баргын нутаг дахь Цагаан өртөөнөөс баруун тийш 12 км зайд байдаг нэгэн тосгоноос японы цагдаа нар барьж 731 дүгээр отрядад хүргэсэн байна.Энэ мэтчилэн олон монгол хүн, тэр дундаа японы ноёхолд байсан баргуудаас цөөнгүй хүн энэ отрядын туршилтын золиос болсон байхыг үгүйсгэх аргагүй. Дайн дуусснаас хойш13 жилийн дараахи нэгэн үйл явдлын тухай энд дурсахгүй өнгөрч боломгүй.Дайн дууссанаас хойш 13 жилийн дараа 1958 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Токио дахь Тама оршуулгын газрын бүсэд оршдог боржин чулуу боловсруулах үйлдвэрийн нэгэн тасалгаанд нэгэн үйл явдал болжээ.
Энэ өдөр “Пинфаны нөхдийн нийгэмлэг”-ийн анхны уулзалт болсон бөгөөд анхны дагалдан сурагчдын 22 нь цугларсан байв.Отрядын дагалдан сурагчидын хувьд Широ Исий дайны дараахи жилүүдэд юу хийж байсан тухай янз бүрийн цуурхал сонсож байжээ. Нэг нь америкийн армитай хамтран бактериологийн зэвсэг боловсруулж байгаа тухай, нөгөө нь Америкт хадгалагдаж буй “731-р отряд”-ын архив цэгцэлж байгаа, гурав дах нь Солонгосын дайнд бактериологийн зэвсэг хэроэглэх ажиллагаа удирдаж байгаа гэх зэрэг цуурхал байжээ. Харин дээрхи цуурхлын эзэн “Пинфаны нөхдийн нийгэмлэг”-ийн уулзалтад оролцсон байна.Исий 731-р отрядыг “үүсгэн байгуулах үндэслэл”-ээ тайлбарлахдаа:Япон улсыг аврахын тулд байгуулагдсан эрдэм шинжилгээны байгууллага юм. 1927-1930 онд тагнуулын нууц даалгавараар би Итали, Герман, Франц, Орос улсад очиж Япон улсын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг тандах зорилготой байсан юм.Тэнд би “Японы ард түмний устгах хэрэгтэй”, “Япон үндэстэн бол хамгийн их гай хорлол” гэдэг үгийг газар сайгүй сонсдог байлаа. Тэр үед”дэлхий дахиныг цагаан арьстан удирдах болно” гэсэн үзэл бодлын давалгаан бүх дэлхийгээр нэг тархсан байсан бөгөөд Япон сэтгэлээр баян, эрдмээр ядмаг байсан цаг. Энэ нөхцөлд Японыг аврахын тулд манай отряд байгуулагдсан юм.
Эх орноо аврах 731-р отрядад алба хааснаараа та бүхэн бахархах ёстой гэж би бодож байна. Би цаг нь ирэхээр энэ тухай даян дэлхийд зарлах болно. Учир нь яллагч Кинан “Исийгийн отряд” цэргийн гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлсэн билээ. Бидний ажлын үр дүнг дайсны гарт оруулахгүй байлгах талаар сонор сэрэмжтэйгээр хянан ажиглаж байх хэрэгтэй. Гурван мянган хүний амийг хөнөөсөн тэрээр гэмшсэн шинжгүй “”Ишигийн отряд”-ад алба хааснаараа та нар бахархах ёстой” хэмээн мэдэгдэж байжээ. Тэр мөн урьдын адил “банз” бол хүн биш, 731-р отряд бол “эх орноо аврах”-ын тулд энэ бүхнийг хийсэн хэмээн аймшигт үйлдлээ цагаатгаж байна.“Пиньфан нөхөр” сэтгүүлд дагалдан сурагчдын салбар байгуулах зорилгын тухай Исий ингэж өгүүлжээ.” Гэр бүлийн асууплаа хойш тавьж, зөвхөн сурах, мэдэхэд биеэ зориулсан хэн бүхэнд тусгай отрядын дагалдан сурагчаар Манжуурт үргэлжлүүлэн суралцах боломж олгохоор энэхүү салбарыг байгуулсан юм. Та бүхнийг эх орноо авран хамгаалахаар томилогдсон 731-р отрядын үндсэн боловсон хүчин болгохыг эрмэлзэж байлаа.
Тийм учраас бид та бүхэнд бүрэн дунд боловсрол олгож, хамгийн ур чадвартай сурагчдыг цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулахыг хичээж байсан юм. Япон улсын Гэгээрлийн яам үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд улс орны тэр үеийн нөхцөл байдал ч бидний бодож төлөвлөснийг хэрэгжүүлэх боломж олгоогүй билээ. Эцсийн дүндээ би хүсч мөрөөдөж байсан зорилгодоо хүрч чадаагүйдээ маш их харамсч явдаг. ” гэжээ. 731 отрядыг Широ Исийгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ отрядад алба хааж байсан хүмүүсийн ихэнхи нь Широ Исийг “дайны бурхан” мэтээр өргөмжилж байв. 731 отряд бол “эзлэн түрэмгийлэх дайн”-ны хөрсөн дээр ургуулсан онцгой хортой ургамал байсан юм. Харин түүний “цэцэрлэгч” Широ Иший нь бөгөөд тэрээр багагүй хүч хөдөлмөрөө зарцуулсан байдаг юм. Түүгээр ч үл барам генерал Иший бактериологийн зэвсгийн судалгаанд ашиглах үнэ цэнэтэй материал дамжуулснаар шударга шүүхээс мултарч чадсан байна.
Дайны дараах жилүүдэд хүмүүсийг амьдаар тарчлаан зовоож туршилт хийсэн эмч нар америкчуудын тусламжтайгаар гэсгээлээс сугаран үлдэж хангалуун амьдарч байжээ. 80-аад оны хэвлэлийн мэдээгээр отрядад ажиллаж байсан 450 судлаач эмч нар хожим нь японы эрүүл мэндийн шинжлэх ухаанд өндөр алба хашиж явсан гэдэг.Дайны жилүүдийн тэр гамшигт туршилтын түүхийг дэлхийн улс түмэнд сэрэмжлүүлэх зорилгоор музей байгуулагдсан байна. Японы “731-отряд”-ын гэмт хэргийн эд зүйлсийн музей нь бактериологийн дайнд тарчлан зовсон болон амь үрэгсдэд зориулсан гэрэлт хөшөөтэй бөгөөд 23 балгас анхны байдлаараа хадгалагдаж байдаг бөгөөд орон нутгийн чанартай хамгаалалтанд байдаг дурсгал ажээ. Гэмт хэргийн эд зүйлсийн үзүүллэгийн танхим нь 418 кв.м бөгөөд энд 160 гаруй гэрэл зураг, 70 гаруй бодит эд өлгийн зүйлс, тэр аймшигт үйл явдлын нотолгоо болох гэрчүүдийн дуртатгал их хэмжээгээр байдаг аж.
Эдгээр баримтууд нь японы милитаризмийн үйлдсэн бактериологийн дайны аюумшигт хор уршгийн үнэнхүү хангалттай нотолгоо болдог байна.Өнөөдөр дэлхийн шударга хүн төрөлхтөн түүний дотор зүйн хойт Азийн улс түмэн Японы тэр үеийн эрх баригчдын явуулахаар төлөвлсөн бактериологийн дайн нь хамгийн харгис үйлдлийн нэг гэдгийн санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхий дахинд зэвсэглэл, тэр дундаа хүн амыг үй олноор нь хөнөөх зэвсгээр хөөцөлдөх явдал гарсаар байгаа өнөөгийн цаг үед өнгөрсөн дайны гашуун сургамжийг судлан түүнээс урьдчилан сэргийлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, энэ чиглэлээр эрдэмтэн судлаачид нягт хамтран ажиллах явдал нэн чухал байгааг харуулж байна. Чухам энэ үзэл санааны дор зүүн хойд азийн улс түмнүүд, эдгээр орны эрдэмтэн судлаачид хүн төрөлхтөнд өнгөрсөн дайны хол уршгийг дахин сануулж, өнөөгийн дайн зэдсэгт мөргөлдөөн, терроризмын аюул заналыг зайлуулахад зохих хувь нэмрээ оруулна гэдэг.
Товчхон бөгөөд дэлгэрэнгүй
засварлахХэдий дээд зэргийн зардал багатай ч хүн төрөлхтнийг үй түмээр нь хөнөөж чадах аймшигт зэвсэг болох бактерлогийн зэвсгийг Япончууд сонгон авчээ. Энэ зорилгоор биологч э удирдуулсан 731-р отряд үүссэн юм. Энэ отряд жирийн биш харин эрдэмтэд, эрдэм мэдлэгтэй хүмүүсээс бүрдэж байлаа. 731-р отряд нь маш нууц байдлаар үйл ажилгаагаа явуулж байснаас гадна Японд биш Манжуурт байрлаж байв. Учир нь ямарваа нэгэн халдвар тарлаа гэхэд зөвхөн Хятадын иргэд л хохирхоор байв. Уг отряд туршилтандаа амьд олзны хүмүүсийг ашигладаг байсан юм. Олзны хүмүүс нь хятад, монгол, орос, солонгосууд байв. Манжуурт октябрийн хувьсгалын үеээр зугтааж гарсан орос үндэстнүүд олон байлаа.
Бактерлогийн зэвсгээс гадна химийн болон хүний амьдрах чадварыг шалгасан олон санаанд багтамгүй аймшигтайгаар тарчлаасан зүйлсээр хүмүүсийг туршиж алдаг байв.Хүнийг эхлэж нянгаар халдварлуулаад мэдээ алдуулалгүй задлан хийж эрхтнүүдийг нь гарган ирээд задгай чигээр нь эрхтнүүдийг нь нян яаж халдварлан өвчлүүлж байгааг үхтэл нь ажигладаг байв. Мөн цахилгаанаар цохиулж, янз бүрийн хийгээр хордуулж, хорт туяагаар шарж аль зэрэг тэсэхийг нь шалгаж байлаа. Үе мөч эрхтнүүдийг нь салган авч сольж шилжүүлэн суулгаж, цусыг нь юүлж оронд нь адгуус амьтны цус судсанд шахдаг байснаас гадна тархи дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр салган авч аль зэрэг амь тэсэхийг нь шалгаж сүүлд нь зөвхөн хөндий хоосон зүйл болгодог байв. Салгаж авсан эрхтнүүдийг бас туршин ашигладаг байсан. Бас хүний дотор эрхтэнүүд рүү янз бүрийн гадны зүйл оруулж туршдаг байв. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бүр дөнгөж төрсөн хүүхэд болон жирэмсэн эмэгтэй хүн дээрч гэсэн туршдаг байсан байна.
Мөн хүнийг даралтын камерт хийж биеийн дотор гадна даралтыг зөрүү үүсгэснээр хүний эрхтнүүд хөөж нүд нь бүлтэрч гаран дараа гэдэс ходоод цус нь ам сүвээрээ нь цувж судас нь могой шиг бүдүүн болтлоо бүдүүрч толгой нь том бөмбөг мэт зүйл болон эцэстээ хүн дэлбэрдэг байна.Эрэгтэй хүнийг бодоход эмэгтэй хүн туршилтанд илүү тохиромжтой байдаг. Учир нь илүү амьд үлдэх тэсвэр сайн өвдөлтөнд ухаан алддаггүй туршилт даадаг байна.Маш халуун хуурай агаартай камерт хүнийг хийж шингэн зүйл өгөхгүйгээр хатааж занданшуулан алдаг байв. Эцэсдээ хүнээс зөвхөн хатаж хорчийсон зүйл үлддэг байлаа. Эндээс хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэгийг нээсэн гэдэг.Хүнийг хүйтэнд хөл гарыг норгон хиймлээр үлээлгэн савхаар цохиход хатуу мөсийг цохих мэт дуу гартал хөлдөөдөг байв. Дараа нь гэсгээж эд эс нь хэрхэн үхжихийг ажигладаг байлаа.
Энэхүү чөтгөрийн лабораториос ямарч хүн орсон л бол амьд эргэж гардаггүй байсан ба хэдэн мянган хүнийг туршиж тамлан алсан байна. Мөн нутгийн хүүхдүүдэд нянгаар халдварлуулсан амттанаар дайлж халдвар тарааж байв.Дайны сүүл үед 731-р отрядад дэлхийг ч сүйд хийхээр их хэмжээний нянгийн идэвхжүүлсэн өсгөвөр байсан ч хэрэглээгүй болно. Учир нь гэвэл Япон дайнд ялагдах нь тодорхой болсноос гадна хэрвээ үй олноор нь устгасан ийм зүйл хийвэл эргээд Японы ард түмнийг өршөөлгүй хядаж хариу барих болно гэдгийг мэдэж байв.1945 онд Зөвлөлтийн Арми өргөн далайцтай, гэнэтийн давшилт хийсэн тул отрядын бүх гэмт хэргийн баримт болох зүйлийг устгаж булсан байна. Амьд байсан туршилтын хүмүүс болон хүмүүсийн эд эрхтнүүдийг устгасан байдаг. Чухал баримт материалуудыг Широ Иши болон бусад эрдэмтэд, отрядын толгойлогчид америкчуудад эрч чөлөө амь насаараа худалдсан байна.
thumbnail Отрядын бүх л эрдэмтэд америкчуудын ачаар ялнаас мултарч эх орондоо очиж их сургууль, анагаах эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах болсон байна.Харин баримт судалгааны материалуудыг авсан америкууд 731-р отрядын үйлсийг идэвхтэйгээр үргэлжлүүлсэн гэдэг. Мөн л амьд хүмүүс дээр хорлонтой туршилтууд хийж байсан бөгөөд ялгаа нь хоригдлууд болон өнчин хүүхдүүд дээр хийж байсан байна. Одоо ч гэсэн нууцаар явадаж л байгаа гэгддэг юм байна лээ.[1] : Тэд 1939 онд Японы Эзэн хааны арми (дай-Ниппон тэйкоку рикугун) нь БНМАУ болон Зөвлөлтийн цэргүүдийн эсрэг биологи, бактериологийн зэвсэг хэрэглэсэн болохыг баталсан маш их баримт олдсон тухай мэдээлсэн билээ.
Энэ мэдээллийн маргааш нь "Байкал 24" мэдээллийн агентлаг тус мэдээллийг дахин нийтэлж шуугиант мэдээлэл хэмээн нэрлэсэн юм. Халх голын дайны судлаач нар (Японы түүхчид "Номун ханы хэрэг явдал" хэмээн нэрлэдэг) нийтэд ил болоогүй энэ асуудлыг эртнээс судалж байгаа билээ. Шинжилгээнд шинээр олдсон энэ баримт материалууд 1930-1940 онуудын эзлэн түрэмгийлэх дайндаа Японы тал биологийн зэвсэг хэрэглэсэн тухай (ингэхэд хүн төрөлхтөний дайны түүхэнд анх удаа) асуудлыг улам гүнзгий судлах боломж олгож байгаа юм.
Гэхдээ энэ удаа энгийн уншигч нарт эргээд хандая. Уншигч хүн товчхондоо эндээс юу мэдэж авч болох вэ? Дээр дурдсан Хятадын архивын ажилтнуудын өгүүлж буй материалууд харгис цагдаа болон Квантуны армийн японоор «Канто гун») халдварын төвийн штабт хамаарах бөгөөд дээрхи төв нь 1939 оны Халхын голын дайны талбарт "Исийгийн отряд" хэмээх нэрийн дор ажиллаж байсан юм. Энэхүү "Отряд 731" буюу японоор "нансан-ити бутай" хэмээх нэрээр алдаршсан Японы армийн онцгой нууц хэсэг үнэн хэрэгтээ биологийн зэвсэг бүтээх хийгээд түүнийг ашиглах зорилготой ажилладаг байжээ.
"Исийгийн отряд"-ынхан 1939 оны долоодугаар сараас найман сарын хооронд Халхын гол, Хулстай болон Аргунд тарваган тахал, булчин задрах тахал, цусан суулга, гэдэсний хижиг, боом болон ям сахуу өвчний бактери тархаасан байдаг. Энэ халдварыг Исийгийн отрядын 22 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн эмч, хошууч Икари Цунэсатогоор толгойлуулсан сайн дурын амиа золиослогч нар (японоор «токкотай») хийж гүйцэтгэжээ.
Икарагийн бүлэг дөрвөн удаагийн биологийн халдлага үйлдсэн бөгөөд ингэхдээ голын эх рүү ойролцоогоор 100 кг орчим шингэнээр баяжуулж өтгөрүүлсэн бактери хийж байжээ. Үүнээс гадна 1939 оны наймдугаар сарын сүүлчээр Монгол-Зөвлөлтийн цэргийн байршилд тарваган тахлын сэжиг бүхий нохой бөөс ашигласан биологийн дайралт хийгдсэн нь илэрч байсан юм. "Исийгийн отряд"-ын үйлдлийг фронт дээр амжилттай гэж тэмдэглэж байсан агаад Халх голд байлдааны ажиллагаа явуулахаар зориуд зохион байгуулагдсан тусгай 6 дугаар армийн командлагч дэслэгч генерал Огису Рюхея тус отрядын бие бүрэлдэхүүнд өөрийн биеэр баяр хүргэж байжээ. Үнэхээр ч Монгол-Зөвлөлтийн бие бүрэлдэхүүний гарз хохирол эрүүл мэндийн нүүлгэн шилжүүлэлтээр алагдсан, шархдсан хийгээд битүү бэртэл авсан, олзлогдсон, сураггүй алга болсон тоо 709-д (нийт 25655 хүнээс) хүрчээ. Халдварт өвчнөөр өвчлөгсдөөс найман хүн амиа алдсан бөгөөд өвчин янз бүрийн байсан ч бүгд онц аюултай халдварт өвчлөл байжээ. Гэхдээ Зөвлөлтийн цэргийн өвчний тархалтыг судалдаг судлаач нар Японы биологийн зэвсгийн хөнөөлийг бууруулж чадсан юм. Монгол-Зөвлөлтийн цэргийн бие бүрэлдэхүүнийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж, тэднийг шаардлагатай ус, хоол хүнсээр хангахын зэрэгцээ буудалласан газрыг ариутгаж, ялангуяа усны эх үүсвэрийг ариутгах талаар их анхаарч байлаа.
Үүнээс гадна Японы Зургаадугаар армийн хувьд өвчний тархалт эсэргүүцэх ажиллагаа сул хийгдэж байснаас 1340 цэрэг, офицерууд өөрсдийнхөө биологийн зэвсэгт өртөж, булчин задрах тахал, цусан суулга, боомоор өвчилжээ. Тэдний олонхи нь үхсэн байна. Хайлаарт байх Японы Эзэн хааны армийн цэргийн эмнэлэг өвчлөгсдөөр дүүрсэн байв. Ийнхүү бактериологийн зэвсгээсээ болж Японы 8500 цэрэг халдвар авсан байлаа. Тус хот руу илгээгдсэн Квантуны армийн ахмад Ямасити Кэнжигээр толгойлуулсан халдвар судлалын тусгай комисс "Канто гун"-ы цэрэг, офицерууд "Исийгийн отряд"-ын үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэхэд сайн дурын амиа золиослогч нар үүрэг гүйцэтгэх явцдаа бүгд үхээгүй юм. Тус онцгой бүлгийн дарга байсан Икари Цунэсато дайны дараа Япон руу буцсан бөгөөд Америкийн эзэлсэн бүсээс оргон гарч чадсан байна. Гэхдээ яг үнэн хэрэгтээ Японы Эзэн хааны армийн энэхүү дээд зэргийн нууц анги нэгтгэл юу хийж байсан байх вэ? Халхын голын дайны үед "Исийгийн отряд" тухайн үеийнхээ хамгийн сайн биологийн зэвсэг хийх "туршлага" хуримтлуулсан байлаа. Тэгээд ч энэ отрядын бүхий л түүх түүнийг үндэслэгч, халаагүй удирдагч, цэргийн микробиологич Исий Широтой салшгүй холбоотой юм. Японы биологийн зэвсэг бүтээх санаа цэргийн эмч Исийд 1920-иод оны эцсээр Европт шинжлэх ухааны томилолтоор яваад ирсний дараа төржээ. Тэрбээр 1921 оноос хойш Японы Эзэн хааны армид алба хаах болсон бөгөөд Европ дахь томилолтын үеэр ЗХУ-аар дайраад гарч байжээ. Исий байгалийн баялаг муутай Япон гүрнийг ирээдүйд үйлдвэрлэл хөгжсөн Барууныхантай хийх дайнд эн зэрэгцэхийн тулд хямд бөгөөд үй олноор нь устгах зэвсэг бүтээх шаардлагатай болно хэмээн үзэж байсан юм. Энэ санаагаа Исий улсынхаа цэргийн дээд удирдлагад уламжилж, Эзэн хааны армийн яамны цэргийн хэргийн Армийн хэсгийн дарга, хошууч генерал Нагата Тэцузангийн зүгээс халуун дэмжлэг авчээ. Нагатагийн заавраар 1931 онд цэргийн ахлах эмч, хошууч Исий биологийн зэвсэг бүтээж, түүнийг байлдаанд ашиглах цэргийн тусгай хэлтэс байгуулахаар болжээ. Энэ хэлтсийг байгуулж удирдах үүргийг Исийд өглөө. Эхлээд 1932 оны наймдугаар сард Токио дахь Цэргийн анагаахын академийн хажууд "Эзэн хааны армид халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх лаборатори" гээчийг Исийг оролцуулаад зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Мөн оны эцсээр уг лабораторийг эзлэн аваад байсан Хятадын зүүн хойд хэсэг буюу Манжуурт илгээжээ. Тэр лаборатори Харбинаас өмнөд хэсэгт байх Эрбэй нь мужийн Жонгма цайзад байрласан аж. Лабораторийг нууцлах үүднээс "Камогийн отряд" японоор "Камо бутай" хэмээн нэрлэж байлаа. 1935 онд "Камогийн отряд" Пинфань мужид шилжин байрлажээ. Шилжихээс өмнө тус газар 1933-1934 оны хооронд шинжлэх ухааны судлалын тусгай лагерь байгуулсан байна. 1939-1939 оны хооронд Пинфань мужийн уг лагерьт "Исийгийн отряд"-ад зориулан гол штабаас холгүй асар том цогцолбор баригдсан агаад үүнд олон тусгай хэлтсүүд, лабораторийн отрядууд нийт 2600 хүний бие бүрэлдэхүүнтэй, мөн 100 хоригдол хорих шорон, тусгай туршилтын полигон багтаж байлаа. Энд хоригдол, олзны хүмүүст онц халдварт өвчин халдааж туршилт хийхийн зэрэгцээ нохой бөөснөөс авахуулаад хулгана, харх үржүүлэн аймшигт өвчний бактери гарган авч байлаа. Хятадад байрласан Исийгийн энэ аймшигт лабораторид хүн төрөлхтөнийг бүгдийг нь устгаж хүрэх элдэв нян, бактери үйлдвэрлэн хадгалж байсан юм. Харин энэ аюулыг Монгол-Зөвлөлтийн арми зогсоож чадсан билээ.
Гэхдээ үхэл таригч эмч Исий Широ 1959 он хүртэл амьдарч чадсан нь гайхалтай хэрэг.
Эшлэл
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ <object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/blI1CLco4W4&hl=ru&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/blI1CLco4W4&hl=ru&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>