Давид Бен-Гурион

Давид Бен-Гурион (Еврей хэл: דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן‎, Давид Грюн (идиш. ‏דוד יוסף גרין‏‎); 1886 оны 10 сарын 16 - 1973 оны 12 сарын 1) нь өнөөдрийн Израил улсыг үндэслэгчдийн нэг, Израил улсын анхны ерөнхий сайд. Тэрээр 1935 оноос 1948 онд Израил улс байгуулагдах хүртэл Палестин дахь еврей нийгэмлэгийн тэргүүлэгч удирдагч байсан бөгөөд Израил улсыг 195455 онд богино хугацааны завсарлагаатай 1963 он хүртэл удирджээ.

Давид Бен-Гурион

еврей. ‏דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן
Израил Улсын Ерөнхий Сайд
Албан тушаал хашсан
1955 оны 11 сарын 3 – 1963 оны 6 сарын 26
ЕрөнхийлөгчИцхак Бен-Цви
Залман Шазар
ӨмнөхМоше Шарет
ДараахЛеви Эшкол
Албан тушаал хашсан
1948 оны 5 сарын 17 – 1954 оны 1 сарын 26
ЕрөнхийлөгчХаим Вейцман
Ицхак Бен-Цви
ӨмнөхАлбан тушаал үүссэн
ДараахМоше Шарет
Израилын түр Засгийн газрын дарга
Албан тушаал хашсан
1948 оны 5 сарын 14 – 1948 оны 5 сарын 16
ӨмнөхАлбан тушаал үүссэн
ДараахХаим Вейцман
Израил Израилын Батлан Хамгаалахын Сайд
Албан тушаал хашсан
1955 оны 2 сарын 21 – 1963 оны 6 сарын 26
ӨмнөхПинхас Лавон
ДараахЛеви Эшкол
Албан тушаал хашсан
1948 оны 5 сарын 14 – 1954 оны 1 сарын 26
ӨмнөхАлбан тушаал үүссэн
ДараахПинхас Лавон
Хувийн мэдээлэл
Төрсөн1886 оны 10 сарын 16 (1886-10-16)
Плоньск, Оросын эзэнт гүрэн
Нас барсан1973 оны 12 сарын 1
(87 насалсан)
Рамат-Ган, Израил
Улс төрийн намМапай
Эхнэр, НөхөрПаула Бен-Гурион
Хүүхэд3
Алма матерИстанбулын Их сургууль
Гарын үсэг

Бен-Гурион хожим Польшийн бүрэлдэхүүнд орсон Оросын эзэнт гүрний Плонск хотод (польш. Płońsk) 1886 онд төржээ. Бага наснаасаа тэрээр Израиль, Еврей нутгийн талаар онцгой мэдрэмжтэй байсан. Түүний аав Плонск дахь Ховевей Сион хөдөлгөөний идэвхтэн байжээ. Давид бага наснаасаа эхлэн еврей хэл сурч, залуучуудыг эх орон руугаа буцаах ажилд бэлтгэж байжээ.

1906 онд Палестинд нүүж ирсэн байна.

1910 онд Бен-Гурион Поали Сион-Ахдут намын Иерусалимын хэвлэлийн газрын редактороор ажиллаж байв. Тэрээр анхны нийтлэлдээ Ромын эзэнт гүрний легионуудын эсрэг дайнд Иерусалимын сүүлчийн хамгаалагчдын нэг байсан "Бен-Гурион" хэмээх нууц нэр авсан байна.

1911 оны 11-р сарын 7-нд Бен-Гурион Салоникид ирсэн бөгөөд Турк хэл сурч, дараа нь Истанбулд хуулийн чиглэлээр суралцахаар төлөвлөжээ. Бен-Гурион Палестины еврейчүүд Туркийн иргэншлийг хүлээн зөвшөөрч, эзэнт гүрний төрийн байгууллагуудаар дамжуулан эрх ашгийнхаа төлөө тэмцэх ёстой гэж үзэж байв. Тэрээр Туркийн парламентын депутатад нэр дэвшиж, сонгогдвол Палестин дахь еврейн төрт ёсны хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байв.

Тэрээр 1912 онд Станбулын Их сургуулийн хуулийн ангид амжилттай элссэн байна.

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа Бен-Гурион Израилийн нутагт еврейчүүдийн бие даасан өөрийн гэсэн бүтцийг бий болгох зорилго тавьсан бөгөөд энэ нь еврейчүүдийн суурьшлын түшиц газар болох ёстой байсан ажээ.

1930 онд "Ахдут ха-Авода" болон "ха-Поэль ха-Цаир" гэдэг улс төрийн намууд нэгдэж 1933 онд Израилийн газар нутгийн хөдөлмөрчдийн – МАПАЙ нам байгуулжээ.

1946-1948 он хүртэл - Бен-Гурион Еврейн хамгаалалтын хүч (арми) байгуулах, олон улсын дипломат үйл ажиллагаанд өөрийгөө зориулжээ. 1948 оны 5-р сарын 14-нд Бен-Гурион улс байгуулагдсанаа тунхаглаж, 1949 оны 1-р сарын 25-нд болсон сонгууль хүртэл ажилласан түр Засгийн газар байгуулжээ.