Баярхүүгийн Ичинхорлоо
Баярхүүгийн Ичинхорлоо (1973 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн)- Монголын яруу найрагч, Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Үндэсний Номын сангийн захирал. 2022 онд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Намтар
засварлах1990 онд Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын I сургууль төгссөн.
1990, 1991 онд яруу найргийн "Болор цом"-ын эзэн болсон.
1990-1995 онд Улсын Багшийн дээд сургуульд сурч төгссөн.
1999 онд "Гэгээн зүг" номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал авсан.
2007-2010 онд АНУ-д сурч амьдарсан.
2011 оноос Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад сэтгүүлч, редактор, сурвалжлагч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо, Засгийн газрын тусгай сан-Соёл, урлаг хөгжүүлэх санд мэргэжилтнээр ажиллаж байсан.
2021 оноос Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны гүйцэтгэх захирлаар сонгогдсон бөгөөд Монгол Улсын Үндэсний Номын сангийн захирлаар томилогдон ажиллаж байна.
Бүтээл
засварлахБ.Ичинхорлоо яруу найргийн “Гэгээн зүг”, “Орчихуйн чинад”, “Хязгаарт хүрэхүй”, “Он цагийн хэлбэр”, “Зүрхэнд үлдэнэ” номууд, “Тэнгэр мэт” цомог хэвлүүлсэн байна.