Баярмагнайгийн Дашдондог

Баярмагнайгийн Дашдондог (1967 онд төрсөн) Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин, продюсер. “THE HU” хамтлаг үүсгэн байгуулагч бөгөөд хамтлагийн хамт 2019 онд Чингис хаан одон хүртсэн.

Б.Дашдондогийг төрөхөд эцэг, эх нь Одхүү гэж нэр өгсөн боловч лам нэр нь хүндэтсэн байна гээд Дашдондог гэх нэр авсан байна. Эцэг Дашдондог нь "Орбит станц" гэж Монголд хамгийн анхны сансраас нэвтрүүлэг хүлээж авах газрын ерөнхий инженер байжээ. Өвөг эцгийн дүү нар нь кино найруулагч Бэгзийн Балжинням, кино судлаач, хөгжмийн зохиолч Батсүрэн, Шагдарсүрэн гэж мундаг том сэтгүүлч байсан. Эх нь болон эхийн талынхан сайхан дуулдаг байсан бөгөөд эх нь түүнийг бага байхад өнгөрсөн байна.

Тэрээр Холбооны сургалтын төвд суралцаж, телевиз засварын мэргэжил эзэмшсэн байна. Үүний дараа цэрэгт хоёр жил явахдаа хөгжмөө тоглоод “Хилчин” хамтлагт орсон байна. Цэргээс халагдаад Монголын радиод мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байна.

1990-ээд оноос хувийн студитай болсныхоо дараа сургалтаа эхлүүлж байжээ. Наранбаатарын Халиунтай хамтран анх олон замаар бичдэг студийн төслийг хийж, бүтэн жил шахуу хугацаанд мөнгө хайж яваад УИХ-ын гишүүн байсан Э.Бат-Үүлтэй хамтарч “Сонор” студийг байгуулсан байна. Үүнээс хойш тэрээр "Протус" студиэ байгуулж Монголд хамгийн анх удаа 200-гаад төрлийн замаар бичдэг "Протус" студийг Full системтэй болжээ.

2008-2009 онд "Натур саунд" төвийн захирал байсан.

The Hu” хамтлаг

засварлах

Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн есөн жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж ирсэн байна.

“The Hu” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болоод байна. байгаа юм.

Эхнэр Ш.Нараатай 1987 онд гэрлэсэн байна.