Наранбаатарын Халиун
Наранбаатарын Халиун (1972 оны 4-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын Урлагийн гавъят зүтгэлтэн. Монголын рок поп хөгжмийн урлагийн "Пентатоник" наадмын долоон удаагийн шагналт, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч болон найруулагч, продюсер.
Тэрээр Монголын рок попын үндэс суурь болсон "Соёл Эрдэнэ" хамтлагийг 1970-аад оны эхээр үүсгэн байгуулагчдын нэг Соёлын гавъят зүтгэлтэн Б.Наранбаатарын хүү юм.
Намтар
засварлахН.Халиуны шилдэг бүтээлүүдээс бүрдэх "Халиуны ертөнц" GREATEST HITS LIVE уран бүтээлийн анхны тоглолт 2015 онд "UB Palace"-ын концертын Их танхимд болсон.
Уран бүтээл
засварлахНаранбаатарын Халиуны дотоод ертөнц, хөгжмийн хэл, мэдрэмжийг үзэгчдэд хамгийн ойр хүрдэг. Тэрээр Монголын хөгжмийн урлагийн салбарт 1992 оноос эхлэн дуу, хөгжмийн зохиол бичиж, хөгжмийн найруулагч болон продюсерээр дагнан уран бүтээлээ туурвиж байна. Тэр Монголын анхны дуу бичлэгийн "Сонор" студи үүсгэн байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчдийн нэг бөгөөд рок попын ертөнцөд 1996 оноос хойш өнөөг хүртэл бүтээгдсэн дуу, хөгжмийн дийлэнхи шилдэг бүтээлүүдэд үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Өдгөө түүний зохиосон дуунууд 100 хол давж, 1000 гаруй дууны хөгжмийн найруулга, уран бүтээлчдийн бие даасан 50 гаруй цомог, кино, жүжгийн 7 хөгжмийн зохиол, олон удаагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.
- Хөгжмийн зохиолч Н.Халиуны хамгийн богино хугацаанд зохиосон дууг дуучин Э.Минжинсор дуулжээ. СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, Н.Халиун нарын анхны хамтрал "Нүцгэн байхыг минь битгий хараарай" дууг бүтээхэд ердөө 30 минут зарцуулсан аж. Энэ дуу нэгэн цагт рок попын ертөнцөд гялалзаж явсан дуучин С.Минжинсорын амжилтын эхлэл байлаа.
- МУГЖ Т.Ариунаагийн дуулсан, Н.Халиуны ая, Д.Жаргалсайханы үг "Би" дууны энэхүү клипний зургийг Монгол орны байгалийн үзэсгэлэнт "Хэрмэн цав" хэмээх газар авчээ. Энэхүү бүтээлд нийт 60 гаруй уран бүтээлчдээс бүрдсэн баг ажилласан байна.
- Хөгжмийн зохиолч Н.Халиун зохиолч, найруулагч Д.Төрмөнх нарын бүтээл "Дурлал шиг асна" дуу Монголын Рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах 10 дахь удаагийн "Пентатоник" наадмын "Шилдэг Поп Дуу" номинацид тэргүүлжээ.
- Дуучин Х.Оюунбилэг хөгжмийн зохиолч Н.Халиун нарын анхны хамтрал “Өдөр бүхэн чамдаа би хайртай” дуу 2006 онд Сингапурт зохиогдсон түүхтэй. Бичлэгийн ажлыг Сингапурын “MYX” студийн хөгжмийн мэргэжилтэн, Грэммийн шагналын "Шилдэг бичлэгийн продюсер" номинацид нэр дэвшигч Jerry Chua, Сингапурын шилдэг хөгжмийн найруулагч Sebastian Leong нар хамтран хийж гүйцэтгэжээ. Харин дууны клипийг “Лемон” студийнхэн тухайн үедээ л шинэлэг зураг авалт хийх зорилгоор хэдхэн секундын зураг авахын тулд нисдэг тэрэг хүртэл ашиглаж, ихээхэн хөдөлмөр зориулж байжээ.
- Хөгжмийн зохиолч Н.Халиун, поп дива С.Наран хоёр хамтарсан олон дуутай. Тэдний анхны хамтрал “Чамайг би тэнгэрээсээ” дуу нь одоогоос 10 жилийн өмнө гарч, дуучны "Миний хүсэлд" цомогт нь багтсан байдаг юм. Өдгөө хүн бүрийн сонсох дуртай дуунуудын нэг төдийгүй дуучин С.Нарангийн оргил, шилдэг бүтээлүүдийнх нь нэг билээ.