Александер фон Хумбольдтын нэрэмжит, Монгол-Германы хамтарсан 38-р сургууль нь Монгол Улсын Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт орших ерөнхий боловсролын сургууль юм. Одоогийн захирал нь Ч.Отгондаваа.

38-р сургууль "12-1 ангийн Ж. Од-Эрдэмийн оюуны өмчөөр хамгаалагдсан"

Хуучнаар Октябрь дүүргийн боловсролын хэлтсийн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 08 тоот тушаалаар байгуулагдсан тус сургууль анх захирал Г.Мягмар, англи хэлний багш Б.Алтанцэцэг, эцэг эхийн төлөөлөл ХАА-н төв банкны ерөнхий захирлын туслах Ж.Балжинням, англи-япон хэлний 8а ангийн сурагч М.Мөнхбаатар нар үг хэлж нээлт хийж байсан түүхтэй. Нээлт хийх үед тус сургууль нь нийт  14 багш, 200 гаруй сурагч, 4 ажилчинтай байжээ.

ХБНГУ-ын боловсролын асуудал эрхэлсэн төлөөлөгчид 1995 оноос хойш Монгол улс дахь герман хэлний сургалтын талаар удаа дараа судалгаа хийж, улмаар 1998 онд 38 дугаар сургуулийг Монгол–Германы хамтарсан сургууль болгохоор сонгож авсан  байна. Мөн онд Монгол улсад айлчилсан ХБНГУ-ын ерөнхийлөгч Роман Херцог, манай улсын ерөнхийлөгч Н.Багабанди нар хамтарсан сургууль байгуулах тухай мэдэгдэл хийсэн нь бий. Ийнхүү Нийслэлийн засаг даргын 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А-54 тоот захирамж болон Гэгээрлийн сайдын 1999 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 176 дугаар тушаалаар Монгол–Германы хамтарсан сургууль болгосон байна.