Баффины тэнгис

(Баффины булан-с чиглүүлэгдэв)

Баффины тэнгис (Англи: Baffin Bay, Франц: Baie de Baffin - англи, франц утга нь Баффины булан) — Умард Америкийн эрэгт байдаг Умард мөсөн далайн тэнгис. Баффины тэнгис нь баруун зүгт Баффины арал, хойд зүгт Элсмир арал, зүүн зүгтээ Гренланд арлаар хашигдана. Умард мөсөн далайтай Нерсийн хоолойгоор, харин Лабрадорын тэнгис болон Атлантын далайтай Дэвисийн хоолойгоор холбогддог. Мөсөн уул элбэг. Английн Уильям Баффин 1616 онд тус тэнгисийг дориухан тодорхойлсон.

Баффины тэнгис
Гренландын эргээс харагдах Баффины тэнгис дэх мөсөн уул
Дээрх газрын зурагт Гренланд арлын
доор сумаар заасан нь Баффины тэнгис
Ай савын улс орон  Дани,  Канад
Урт 1,130 км
Өргөн, эн 550 км
Мандлын талбай 689,000 км²
Эзлэхүүн 593,000 км³
Дундаж гүн 861 м
Гүнзгий 2,136 м

Цахим холбоос

засварлах
  Commons: Баффины тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Баффины тэнгис – Энэ үгийг тайлбар толиос харна уу