Бастиа (хөлбөмбөгийн баг)

Спортинг Клуб де Бастиа (Франц: Sporting Club de Bastia) буюу товчоор Бастиа нь Корсика арлын Басти хотын хөлбөмбөгийн баг юм. Тэд 7 жид доод лигүүдэд тоглосны дараа 2012-13 оны улирлаас Францын хөлбөмбөгийн дээд лиг Лиг 1-т эргэн ирж тоглож байна[2]. Цэнгэлдэх хүрээлэн нь Стад Арман Цезари. Менежер Фредерик Ханц, багийн ахлагч, хагас хамгаалагч Янник Кахузак[3].

Бастиа
Бүтэн нэрСпортинг Клуб де Бастиа
Хоч нэрI Turchini , I Lioni di Furiani , Les Bleus
Байгуулагдсан1905
Цэнгэлдэх хүрээлэнСтад Арман Цезари[1]
(Багтаамж: 16,480)
ЕрөнхийлөгчПьер-Мари Жероними
МенежерФредерик Ханц
ЛигЛиг 1
2019–20Лиг 2, 1-р байр (дэвшсэн)
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Бастиа багийн түүхэн дэх хамгийн том амжилт нь 1977–78 оны УЕФА-гийн цомын шигшээд шалгарсан явдал юм. Тэгэхэд шигшээ тоглолтод Нидерландын ПСВ Айндховен багт хожигджээ. Дотооддоо тэд Лиг 2-т 1968, 2012 онуудад аваргалж, Коп де Франст 1981 онд түрүүлж байв. Мөн Корсикийн лигт 17 удаа түрүүлжээ. Корсикийн өөр нэг баг Ажаксиотой хийх тоглолт Корсикийн дерби хэмээн нэрлэгддэг.

Бастиа багийн Францын бизнесмэн Пьер-Мари Жероними 2011 оноос эзэмшиж байна[4][5]. Тус багаас Клод Папи, Жонни Реп, Рожье Милла, Майкл Эссьен, Алекс Сонг нарын алдартай тоглогчид төрөн гарчээ.

Эх сурвалж

засварлах
  1. Le Stade Armand Cesari
  2. Bastia 2-1 Châteauroux : la revue de presse (Memento 25. Дөрөвдүгээр сар 2012 цахим архивт), SC Bastia, 2012 оны 4 сарын 23 (Францаар).
  3. Le Sporting à la relance (Memento 25. Наймдугаар сар 2010 цахим архивт), SC Bastia, 2010 оны 8 сарын 24 (Францаар).
  4. Staff technique (Memento 13. Зургаадугаар сар 2013 цахим архивт), SC Bastia, 2012 оны 7 сарын 29 (Францаар).
  5. Jérôme Rothen : « mon premier maillot ? Celui de Claude Papi » (Memento 16. Аравдугаар сар 2013 цахим архивт), SC Bastia, 2011 оны 5 сарын 26 (Францаар).

Цахим холбоос

засварлах
  Commons: Бастиа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан