Аргил гитар

(Басс гитар-с чиглүүлэгдэв)
Загвар:Хөгжмийн зэмсэг/Засвар/Параметр дуугаралтын хүрээ дутууЗагвар:Хөгжмийн зэмсэг/Засвар/Параметр дууны жишээ дутуу

Аргил гитар ( голдуу басс гитар гэж нэрлэгдэнэ) бол хурууныхаа тусламжтайгаар цохих, татах, дарах зэргээр тоглодог чавхдаст хөгжим юм.

Аргил гитар
англ.: acoustic bass guitar, итал.: basso acustico, герм.: Akustische Bassgitarre
hochkant
Дөрвөн утастай аргил гитар
Ангилал Чавхдаст хөгжмийн зэмсэг (электрофон)
татах хөгжмийн зэмсэг
Ойр төрлийн зэмсэг

Цахилгаан аргил гитар, контрабасс

Басс гитар нь харагдах байдал болон бүтцээрээ энгийн цахилгаан гитартай төстэй ч хүзүү болон их биеэрээ илүү урт бөгөөд 4, 5, 6 эсвэл 8 утастай байдаг. 4 утаст басс өргөнөөр хэрэглэгддэг ба ихэвчлэн контрабасс болон энгийн гитарын сүүлийн 4 утасны өнгийн доод октаваар хөглөгддөг. Басс гитар нь өөр түлхүүрийн хөгжим гэгддэг буюу өөрөөр хэлбэл басс түлхүүрээр нотлогддог ба хэрвээ үүнийг октав дээшлүүлж хэрэглэвэл нотны шугамнаас гажиж хэт зөрүүтэй сонсогдоно. Басс гитарыг амьд тоглолтод энгийн цахилгаан гитарын адилаар өсгөгч болон чанга яригчид залгадаг.

1960 оноос хойш ихэнх хөгжмийн ритм, суурь аялгууг голдуу басс гитараар контрабассын оронд сольж тоглох болсон. Басс гитар нь рок, метал, поп, панк рок, нийтийн, рэгги, номлол дуулал, блюс, жаз зэрэг хөгжмийн олон төрөлд хэрэглэгддэг. Мөн жазз, латин, панк болон зарим рок метал урсгалуудад гоцлох үүргийг гүйцэтгэдэг.

1930 онд хөгжмийн зохиолч Пол Түтмарк (Вашингтоны Сиатл) анхны орчин үеийн цахилгаан басс гитарыг фрэттэй загвар болгон хөгжүүлсэн нь барихад болон хэвтээгээр нь тоглоход илүү эвтэйхэн болжээ. 1935 онд Түтмаркийн цахилгаан хөгжмийн зэмсэгийн компанид зориулсан барааны танилцуулга Audiovox-д түүний 30.5 инчийн урттай 4 утастай чулуулаг биетэй цахилгаан басс болох "736 Bass Fiddle" загвар нь нэлээдгүй нэрд гарсан.

Басс гитарын их бие ерөнхийдөө модоор хийгддэг боловч бал чулуун гитар (Стеймбергийн загвар) зэрэгт бусад материалыг мөн ашигласан байдаг. Басс гитарын их бие, хүзүү, гар зэргийг хийхэд тохирсон модыг сонгох хэрэгтэй. Ихэвчилэн их биеийг нигүрс модоор, хүзүүг агч модоор, гарыг зандан модоор хийдэг. Өөр гол төлөв их биенд улаан зандан мод, самрын мод, улиангар зэргийг ашигладаг. Мөн гитарыг бүрэн хийж дуусахад лак, давирхай, тос гэх зэрэг материалуудыг оруулдаг. Людерийн хийцний захиалгаар зохион бүтээсэн сийлбэртэй болон гөлгөр загвар, толгойгүй, гүүрэн дээрээ хөглөгчтэй (Стеймберг, Хоннерийн загвар), мөн төрөл бүрийн байгалийн бус материалаар хийсэн гитарууд ч бий.