Барбара Ханна Анита Барк (Англи: Barbara Hannah Anita Burke, 1917 оны 5 сарын 13 – 1998 оны 8 сарын 8) нь Их Британийн хөнгөн атлетикч, ойрын зайн гүйлт болон халхалттай гүйлтийн тамирчин юм.

Барбара Барк
Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Барбара Ханна Анита Барк
Төрсөн огноо 1917 оны 5 сарын 13 (1917-05-13)
Төрсөн газар Их Лондон, Норвүүд
Нас барсан огноо 1998 оны 8 сарын 8
(81 насалсан)
Төлөөлсөн улс:  Нэгдсэн Хаант Улс
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Берлин 1936 4×100 метр буухиа
Төлөөлсөн улс:  Өмнөд Африк
 
Медалиуд
Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам
Алтан медаль – нэгдүгээр байр Сидней 1938 80 м халхалттай

Барк Германы Берлин хотод зохиогдсон 1936 оны зуны олимпод Их Британийг төлөөлөн оролцож, 4×100 метрийн буухиа гүйлтийн төрөлд Эйлин Хискок, Вайолет Олни, Одри Браун нарын хамтаар мөнгөн медаль зүүсэн байна[1]. Тус олимпын 100 метрийн гүйлтийн төрөлд хагас шигшээ уралдаанаас хасагдсан.

Харин Британийн Эзэнт Гүрний наадамд Өмнөд Африкийг төлөөлөн оролцдог байсан тэрээр 1934 онд 110-220-110 ярдын буухиа гүйлтийн төрөлд 4-р байр эзэлсэн бол 100 ярд, 220 ярдын төрөлд урьдчилсан шатнаас хасагджээ. 4 жилийн дараа Барк 80 метрийн халхалттай гүйлтийн төрөлд түрүүлж, алтан медаль зүүсэн[2] бөгөөд 100 ярдын гүйлтийн төрөлд 4, 220 ярдын гүйлтийн төрөлд 5-р байр эзэлжээ.

  1. "British Olympic Profile". Эх хувилбараас архивласан: 2010-02-24. Татаж авсан: 2012-05-05.
  2. GBRathletics - Commonwealth Games medalists