Бао-и хаан
Бао-и хаан бол Уйгурын төрийг 808-821 оны хооронд захирч байсан хаан юм. Күлүг Билгэ хааны дүү.
Хаанчлалын үе
засварлах808 онд Бао-и хаан Ай Тэнгридэ Кут Болмыш Билгэ цолтойгоор сууринд суув. 809 онд Тан улсын Сяньзун хаанаас Бао-и хаанд захидал илгээсэн байдаг. Уг захианд 806 онд Уйгурын хаанаас явуулсан элчийн хүссэн ёсоор манихейн сүмийг барьж байгаа ба адуу торгоны арилжаанд сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ. 810 он, 813 онуудад Инаньчу тэргүүтэй Уйгурын элч хоёр удаа Тангийн ордонд ирсэн байна.
- 814 онд Идэмиши тэргүүтэй 37 элч Тан улсад ирж ураг барилдах тухай дахин асуув.
- 816 онд Уйгурын элч Тангийн хаанд 80 адуу, 9 тэмээ бэлэг болгон өргөв.
- 817 онд 8 хүн ураг барилдах тухай асуухаар Уйгараас, Тан улсад иржээ. Тэдний дунд манихейн шашинтнууд байсан гэдэг. Элч нарыг буцахаас өмнө найр хийсэн боловч ураг барилдах саналыг зөвшөөрсөнгүй.
- 820 оны эхээр Үлү Таркан тэргүүтэй Уйгурын элч нар мөн л ураг барилдах тухай асуухаар Тан улсад очжээ. Сяньзун хаан 2 сарын 14-нд нас барахаасаа өмнө тэднийг хүлээн авсан ба эцэст нь Ёнань гүнжийг Уйгурын хаанд өгөхөө хүлээн зөвшөөрсөн байна. Бао-и хааныг ууган хүү Чүндэ залгажлав.
Өмнөх Күлүг Билгэ хаан |
Уйгурын хаан 808-821 |
Дараах Чүндэ хаан |