Күлүг Билгэ хаан
Күлүг Билгэ хаан бол Уйгурын хаант улсын 7-р хаан юм. Тэр бол Алп Күтлүк хааны хүү юм. 805 онд Тэнгри ябгу Күлүг Билгэ хаан цолтойгоор сэнтийд залрав.
Хаанчлалын үе
засварлах806 онд Күлүг Билгэ хаан Тан улсад хоёр удаа элч илгээжээ. Хоёрдох удаагийн элч нарын дунд анх удаа манихейн шашины санваартан явсан ба Тангийн хаанаас Лоян, Тайюань хотод манихейн шашины сүм барих зөвшөөрөл гуйхад Тангийн хаан гуйсан ёсоор болгожээ. Тэр цагаас манихейн шашин Тан улсад дэлгэрч эхлэсэн. Энэ баримт нь Уйгурууд өөрсдийн нутагтаа, ялангуяа Хар балгасанд манихейн сүм хийд баригдаж, тэдгээр нь Уйгурын төрийн гадаад бодлогод нөлөөлөхүйц хэмжээнд очсон болохыг харж болно. 808 онд Уйгурын ордноос Тан улсад элч илгээж өмнө нь Тан улсаас 789 онд Уйгурын Дуньмохэ хаанд хатан болж ирсэн Сянь Ань гүнж 808 оны 3 сард нас барсныг мэдэгджээ. Түүний дараа Уйгараас дахин элч ирж Күлүг Билгэ хаан таалал төгссөнийг мэдэгдэв. Сянь Ань гүнж Уйгурын ордонд 21 жил амьдарч 4 хааны төрийг үзжээ. Тангийн төрөөс гашуудал зарлав.
Өмнөх Алп Күтлүк хаан |
Уйгурын хаан 805-808 |
Дараах Бао-и хаан |