Банзрагчийн Оюунсүрэн
Эмэгтэй чөлөөт бөх барилдааны 67 кг жингийн Дэлхийн АШТ-ий мөнгөн медальт Монгол улсын бөх Банзрагчийн Оюунсүрэн 1989 оны 11 сарын 6 -нд БНМАУ-ын Завхан аймгийн Дөрвөлжин суманд төржээ. 2008 онд Улаанбаатар хотын 77-р дунд сургуулиа төгсөөд МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургуульд элсэн сурсан. 2006 оноос "Замчин" спорт клубт Т. Сүхбаатарын удирдлагад бөхөөр хичээллэх болж, 2008 оноос "Хангарьд" клубын тамирчин болжээ. 2008 онд залуучуудын, 2010 онд улсын шигшээгийн бүрэлдэхүүнд багтсан.[1]
тамирчны хүртсэн медаль | ||
---|---|---|
Эмэгтэй чөлөөт бөх | ||
Монгол-ыг3 төлөөлж | ||
Дэлхийн АШТ | ||
Стамбул 2011 | 67 кг | |
Азийн АШТ | ||
Шинэ Дели | 67 кг |
Монголын бөх Банзрагчийн Оюунсүрэн 67 кг жинд барилддаг. 2010 оны ААШТ-ээс мөнгөн медаль шүүрсэн бол 2011 оны ДАШТ-д Украйн, Японы учраагаа давж Хятадын Ши Лүожүомад дийлдэж мөнгөн медаль дээр бууж байв.[2][1]
Эх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 "Б.Оюунсүрэн мөнгөн медаль хүртэж, бүсгүйчүүд багаараа хүрэл цом хүртлээ". Эх хувилбараас архивласан: 2012-11-17. Татаж авсан: 2012-11-17.
- ↑ Дэлхийн бөхийн холбооны цахим сан