Багануур

Багануур дуурэг нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг алслагдсан дүүрэг бѳгѳѳд, Багануур хот ч гэж нэрлэгддэг.
(Багануур дүүрэг-с чиглүүлэгдэв)

Багануур нь засаг захиргааны хувьд Монгол улсын нийслэлийн 9 дүүргийн нэг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт Багануур хот оршино.

Багануур дүүрэг
ᠪᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠷᠲᠡᠭᠦᠷᠭᠡ
Багануур руу явдаг зам дээрх тэмдэг
Багануур руу явдаг зам дээрх тэмдэг
Багануур дүүрэг далбаа
Багануур дүүрэг сүлд
Багануур дүүрэг, Монгол
Багануур дүүрэг
Багануур дүүрэг
Солбицол: Солбицол: 47°47′02″N 108°22′20″E / 47.78389°N 108.37222°E / 47.78389; 108.37222
Улс Монгол
Нийслэл Улаанбаатар
Багануурын район1980 он
Багануур дүүрэг1992 он
Хороо5
Засаг захиргаа
  Засаг даргаСумъяагийн Даваасүрэн
Газар нутаг
  Нийт620.2 км2 (239.5 бээр2)
Өндөр
1,349 м (4,426 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 29,341
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Бүсийн дугаар+976 (0) 21
Вэб сайтhttp://bnd.ub.gov.mn/

Анх 1980 онд Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болж байгуулагджээ. Багануур хот нь Монгол улсын хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг бөгөөд Монголын хамгийн том арван хотын нэг юм.

Хүн ам нь 2014 оны жилийн эцсийн байдлаар 28333 бөгөөд 620.2 км² газар нутагтай.[1]

1960 оноос БНМАУ нь Зөвлөлт холбоот улс, Холбооны Бүгд найрамдах Чехословак улс, Бүгд найрамдах Ардчилсан Герман улс зэрэг социалист системийн орнуудтай хамтран Монгол орон даяар хайгуулын ажил эрчимтэй хийж эхэлснээр 1973 онд Багануурын нүүрсний нөөцийг олжээ. 599800000 (таван зуун ерэн есөн сая найман зуун мянга) тонн хүрэн нүүрсний арвин нөөцийг илрүүлсэн нь Багануур дүүргийг байгуулах үндэс нь болсон билээ. Тиймээс 1980 оны 02 сарын 14-ны өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болгон байгуулсан түүхтэй.

Дэд бүтэц

засварлах

Багануур нь Багахангайд гол замтай нийлдэг Монголын төмөр замын салаа замын төгсгөл болдог тээвэрлэдэг гол ачаа нь Багануурын нүүрсний уурхайгаас олборлодог нүүрс юм. Мөн Монгол улсын хэвтээ тэнхлэгийн гол авто зам дайран өнгөрдөг ба Улаанбаатар-Багануур гэсэн чиглэлд 130 км орчим урттай хатуу хучилттай замтай.

Эрчим хүч

засварлах

ЦДҮС ТӨХК-ний Зүүн Өмнөд Бүсийн салбарын мэдлийн 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамаар Төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар дэд станцаас цахилгаан эрчим хүчийг 220/110/35кВ Багануур дэд станцад хүлээн авч 110/6кВ Хот, Төв, Галуут, Уул дэд станцуудаар дамжуулан Багануур ХК-ны нүүрсний уурхай, БНЗӨБЦТС ТӨХК-д эрчим хүчийг түгээж хэрэглэгчидийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Мөн 200мгкал дулаан үйлдвэрлэх Багануурын Дулааны Станц ТӨХК ажиллаж байна.

Мэдээлэл холбоо

засварлах

Улаанбаатар хотоос Миком, Мобинет,Скаймедиа, Юнивишн, Рэйлкомын өндөр хурдны шилэн кабелиудад холбогдсон. Цахилгаан холбоо компанийн 7021 дугаарлалттай тоон системийн суурин утасны сүлжээтэй бөгөөд Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайлын үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдсон.

Эдийн засаг

засварлах

Дүүргийн хамгийн том аж ахуйн нэгж бол Багануур ХК юм. Мөн Багануур дүүрэгт Монхимо ХХК нанобиотехнологийн үйлдвэрлэл явуулж байна...

  1. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт)