БНМАУ-ын шагналууд
Өнөөдөр Монгол улсад одон медалийг зүүж хэрэглэх явдлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ээр зохицуулж байна. Энэхүү шинэчилсэн дүрмээр БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын ардын зүтгэлтэн, БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол, одон, медаль нь БНМАУ-ын төрийн дээд шагнал мөн” гэж заагаад цол, одон, медаль тус бүрийн шагнах журмыг тодорхойлжээ. Шагналууд нв дараах байдлаар ерөнхийд нь ангилан ялгаж зэрэглэсэн байна Үүнд:
- 1. БНМАУ-ын цол.
- 1.1. БНМАУ-ын эрхэм дээд цол- БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол
- 1.2. БНМАУ-ын хүндэт цол-БНМАУ-ын ардын зүтгэлтэн, БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн, БНМАУ-ын сансрын нисэгч
- 1.3. БНМАУ-ын одон-Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн гавъяаны одон, Алдарт эх I одон, Алдарт эх II одон
- 1. 4. БНМАУ-ын медаль гэж хувааж үзсэн байдаг