Артиллер, Цэргийн Инженер, Холбооны Цэргийн-Түүхийн Музей
Артиллер, Инженер, Цэргийн Холбооны Цэргийн Түүхийн Музей буюу Артиллерийн Музей нь ОХУ-ын Санкт Петербург хотын Кронверкийн далангийн эрэг дагуу байрладаг цэргийн музей юм. Энэ музей нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяанд байдаг. Музейн үзмэрүүд нь оросын армийн артиллер, инженер, холбооны цэргүүдийн түүхэн дүрэмт хувцас, зэвсэг, хэрэглэл, бусад эд зүйлсээс бүрддэг.
Артиллер, Цэргийн Инженер, Холбооны Цэргийн Түүхийн Музей | |
---|---|
Военно-исторический музей артиллерии, инженерных войск и войск связи | |
Байгуулагдсан | 1703 он |
Байршил | ОХУ, Санкт-Петербург хот, Александровский парк - 7, Горькийн метроны буудал |
Захирал | Валерий Михайлович Крылов, |
Цахим хуудас | https://artillery-museum.ru |
Түүхийн тойм
засварлахТус музейг 1703 онд Петр хааны зарлигаар хуучны их буунуудыг хадгалах зорилгоор Санкт-Петербургт Цейхгауз (герман: Zeughaus, зэвсгийн байшин) нэртэй байгууламж барьснаар эхэлсэн гэж үздэг. 1776 онд Г.Г.Орлов Литейний тушаалаар гурван давхар зэвсгийн барилга барьж, музейн ховор эд зүйлсийг хадгалах дурсгалт танхим хоёр давхарт байрлуулсан. 1877-1883 онд Санкт-Петербургийн их бууны музейн түүхийн каталогийг хэвлүүлсэн. 1903 оноос Артиллерийн Музей (Артиллерийским музее) гэж нэрлэв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр музейн цуглуулгын ихэнх хэсгийг Новосибирск руу шилжүүлж, үлдсэн гуравны нэг орчим хэсэг нь бүслэлтийн дотор үлджээ. Дайны нөхцөдп "Новосибирск", "Ленинград" хотод байсан үзмэрийг хадгалахаас гадна, төрийн байгууллагаар явуулын түр үзэсгэлэн гаргаж, фронтоос шинэ ховор үзмэр цуглуулах ажлыг зохион байгуулсан. Дайны дараа Ленинград хотод үзмэрүүдийг нүүлгэн шилжүүлэн 1963 онд Инженерийн Цэргийн Төв Музейтэй нэгдэв. 1965 онд Холбооны Цэргийн Музейтэй нэгдсэн. Энэ үеэс эхлэн Артиллер, Инженер, Цэргийн Холбооны Цэргийн Түүхийн Музей гэж нэрлэх болсон. 2002 оны 11-р сард музейн барилга, үзмэрийг сэргээн засварласны дараа музейн хашаанд буу, өөрөө явагч их буу (ACS), пуужингийн систем, хэд хэдэн танкийн 250 гаруйг дэлгэн тавьсан. 2019 оны арваннэгдүгээр сард музейн үүдний өмнө Михаил Калашниковын хөшөөг нээсэн.
Үзмэр
засварлахЭнэхүү музейн үзмэр нь 17,000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай, 13 танхимтай. Үзмэр нь төрөл бүрийн их буу, сум, цэргийн инженерийн техник хэрэгсэл, цэргийн холбооны хэрэгсэл, байлдааны хошуу, цэргийн дүрэмт хувцас, байлдааны зураг, графикийн бүтээлүүд, их бууны хөгжлийн бүхий л үеийн түүхийг харуулсан шагнал, тэмдэг тэмдэглэгээ зэргийг дурдаж болно. М.И.Кутузовын дурсгалын байшин-музейн үзмэр, 15-17-р зууны Баруун Европын орнуудын зэвсгийн цуглуулга, музейн гаднах 250 гаруй артиллер, инженер, холбооны техник, зэвсэг техникүүд нь зочидын сонирхлыг татдаг.
I давхар
- 19-р зууны дунд үе хүртэлх артиллерийн түүх
- Рыцарийн танхим
- 19-р зууны дунд үеэс 1917 он хүртэлх артиллерийн түүх
- Пуужинт зэвсгийн түүх
- 1917 оноос хойшхи инженерийн цэргүүдийн түүх
II давхар
- 1917 он хүртэлх инженерийн цэргийн түүх
- 18-19-р зууны Орос дахь цэргийн сургуулийн түүх.
III давхар
- Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дохионы цэргүүд (1941-1945)
- Холбооны цэргийн түүх
- Дэлхийн хоёрдугаар дайны үеийн артиллер (1941-1943)
- Дэлхийн хоёрдугаар дайны үеийн артиллер (1944-1945)
- 1918 оноос 1941 оны 7-р сар хүртэлх артиллерийн түүх
- М.И.Кутузовын танхим
- Калашниковын танхим
Музейн захиралууд
засварлах- 1903 – 1917 — Струков, Дмитрий Петрович
- 1918 — 1919 — Печенкин, Николай Михайлович
- 1919 – 1924 — Пещанский, Михаил Александрович
- 1924 – 1925 — Давыдов, Александр Владимирович
- 1926 – Георгули, Михаил Александрович
- 1926 – 1928 — Пещанский, Михаил Александрович
- 1928 – 1931 — Тягунов, Николай Фёдорович
- 1932 – 1935 — Непомнящий, Дмитрий Михайлович
- 1935 – 1941 — Куске, Ян Францевич
- 1941 — Мунгалов, Иван Михайлович
- 1941 – 1948 — Куске, Ян Францевич
- 1948 – 1950 — Лебедев, Пётр Константинович
- 1950 – 1953 — Каргин, Алексей Степанович
- 1953 – 1960 — Ермошин, Иосиф Петрович
- 1960 – 1968 — Бумагин, Андрей Алексеевич
- 1968 – 1974 — Сотников, Александр Алексеевич
- 1974 – 1979 — Бульба, Владимир Иванович
- 1979 – 1991 — Кравченко, Михаил Яковлевич
- 1991 — одоо хүртэл — Крылов, Валерий Михайлович
Нэмэлт мэдээлэл
засварлахЦагийн хуваарь
засварлахЛхагва гарагаас Ням гараг хүртэл 11:00 - 18:00 цаг хүртэл ажиллаж, Даваа, Мягмар гараг болон сарын брийн сүүлчийн Пүрэв гарагт амардаг.
Билетийн үнэ
засварлах- Насанд хүрэгчид - 500 рубль
- 7-аас доош насны хүүхэд - үнэ төлбөргүй
- 8-18 насны хүүхэд - 200 рубль
- Оюутан - 300 рубль
- Хямдрал: Нэг гэр бүлийнхэн (Бичиг баримтаа үзүүлсэн нөхцөлд)
ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ:
Хүүхэд:
- 5 хүртэлх хүнтэй бүлэг хүүхдүүд - 1500 рубль
- 10 хүртэлх тооны хүүхдийн бүлэг - 2400 рубль
- 15 хүртэлх тооны хүүхдийн бүлэг - 3400 рубль
- 20 хүртэлх тооны хүүхдийн бүлэг - 4400 рубль
- 25 хүртэлх тооны хүүхдийн бүлэг - 5400 рубль
- 30 хүртэлх тооны хүүхдийн бүлэг - 6400 рубль
Насанд хүрэгчид
- 5 хүртэлх хүнтэй насанд хүрэгчдийн бүлэг - 2400 рубль
- 10 хүртэлх хүнтэй насанд хүрэгчдийн бүлэг - 4400 рубль
- 15 хүртэлх насанд хүрэгчдийн бүлэг - 6400 рубль
- 20 хүртэлх насанд хүрэгчдийн бүлэг - 8400 рубль
- 25 хүртэлх насанд хүрэгчдийн бүлэг - 10400 рубль
- 30 хүртэлх насанд хүрэгчдийн бүлэг - 12400 рубль
Зураг
засварлах-
Музейн байршил
-
122 мм-ийн Д-30 их буу
-
100 мм-ийн Т-12 их буу
-
203 мм-ийн Б-4 мортар
-
БАТ-М инженерийн техник
-
МСТА-С өөрөө явагч их буу
-
2К22 Тунгуск
-
ЗСУ-23-4 Шилка
-
152 мм-ийн М-10 их буу
-
Рыцарийн танхимийн үзмэр
-
2С5 Гиацинт-С өөрөө явагч их буу
-
С-75 ПВО