Михаил Калашников
Михаил Тимофеевич Калашников (1919 оны 11 сарын 10-нд Оросын өмнөд Алтайн бүс нутагт төрсөн) нь (Хуучнаар Зөвлөлтийн) АК-47, АКМ болон АК-74 буунуудыг зохион бүтээснээрээ алдаршсан, зэвсэг зохион бүтээгч юм.
Намтар
засварлахКалашниковын аав нь түүнийг хүүхэд байхад нь цөлөгдсөн байна. Залуу байхдаа Калашников нь шүлэг бичдэг байсан бөгөөд хүмүүс түүнийг яруу найрагч болно гэдэг байжээ. Тэрбээр 6 ном бичсэн бөгөөд бүхий л амьдралынхаа туршид шүлэг бичсээр байжээ. Калашников 1938 онд Улаан Армид татагдаж танкны жолооч механикч болсон бөгөөд 1941 оны 6-р сард Броди руу амжилтгүй сөрөг давшилт хийж ухрахаас өмнө Струй дахь 12-р танкийн дивизийн 24-р танкийн хороонд ахлах түрүүч цолтойгоор алба хашиж, Т-34 унаж байлаа. Тэрээр 1941 оны 10 сард Брянскийг хамгаалах тулааны үеэр шархдаж, өвчнөө эдгээхээр 6 сар чөлөөлөгдсөн байна. Эмнэлэгт хэвтэж байхдаа зарим цэргүүд Зөвлөлтийн буунуудын талаар гомдоллож байхыг олж сонсчээ. Тэр ч гэсэн тэр үед явган цэргийн зэр зэвсгүүд муу гэдгийг мэдэж байсан болохоор Зөвлөлтийн дайчдад зориулж шинэ буу зохион бүтээхээр шийджээ. Энэ үеэс л Калашников автомат буу зохион бүтээж эхэлсэн байна. Хэдийгээр түүний анхны автоматын загвар нь хэрэглээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй ч гэсэн зохион бүтээгчийн авьяас нь харагдсан байна. 1942 оноос эхлэн Калашников нь RKKА–ын тэргүүн их бууны Удирдлагын буу галт зэвсгийн туршилтын шинжлэх ухааны дэвшилтийн төвд томилогдон ажиллах болжээ. 1944 онд тэр шинэ 7,62х39 мм суманд зориулж, хийн ажиллагаатай буу зохион бүтээсэн ба М1 Гаранд буунаас санаа авсан энэ зэвсэг нь сүүлд СКС гэгдэх болсон шинэ Симоновын буунд ялагдсан боловч 1946 онд зохиогдсон бууны тэмцээнд түүнийг оруулах үндэс суурь нь болсон байна. Түүнийг ялагч болгосон “Михтим” (Түүний нэр Михаил болон эцгийн нэр Тимофейн нь эхний үсгүүдээр нэрлэгдсэн) нь анхдагч буунуудын дэвшилт болж чаджээ. Энэ үйл явц нь 1947 онд түүнийг АК-47 (Автомат Калашников 1947 оны загвар)-ыг зохион бүтээхэд оргилдоо хүрсэн. 1956 онд АК-47 буу нь Зөвлөлтийн Армийн гол стандарт буу болсон бөгөөд Калашниковын хамгийн алдартай бүтээл болжээ. 1949 оноос хойш Михаил Калашников нь Удмуртын Ижевскт ажиллаж амьдарсан байна. Тэрээр техникийн шинжлэх ухааны тэргүүн доктор зэрэгтэй. Дэлхийн 2-р дайны дараа Зөвлөлтийн Армийн галт зэвсгийн ерөнхий зохион бүтээгчийн хувьд түүний загвар нь Германы СТЖ-44-ийн зохион бүтээгч Хьюго Шмайссер болон 1950-д оны үед хуудас металлыг төвийлгөх технологийг санаачилсан Вернер Грунер (МЖ-42-оороо алдартай) нарыг багтаан эзэмших болжээ. Амьдралынхаа явцад тэрээр буудлагын зэвсгийн төрөлд үндсэн загварыг гаргаж ирсэн. Тэрбээр АКМ-ын дараа өөр автомат бууны төрлийг хөгжүүлсэн нь РПК (Ручной Пулемёт Калашникова-Калашниковын гар пулемет) болон Мосин-Нагант бууны илүү хүчтэй 7,62*54 Р сут хэрэглэх болсон ПК (Пулемёт Калашникова-Калашниковын пулемет) зэрэг юм. ПК нь магазингүй туузан хэлхээтэй сумаар буудах ерөнхий санаа бүхий цуврал бөгөөд хөнгөн хоёр тулгуурт болон хүнд гурван тулгуурт бууны аль алиных нь үүргийг гүйцэлдүүлэх зорилготой юм. Түүний буунуудын ерөнхий шинж нь энгийн, гоёмсог технологи болон ямар ч ажиллах нөхцөлд ашиглахад амар бат бөх байдаг. Зарим нь 100 сая АК-47 байлдааны буу эргэлдэж байгаа гэдэг ч генерал Калашников ямар ч ашиг олдоггүй бөгөөд зөвхөн улсын тэтгэвэр авдаг байжээ. Гэхдээ тэрбээр Солинген дэх герман компани болох Маркен Маркетинг Интернешнлийн 30% -ийг эзэмшдэг байсан бөгөөд Калашников гэсэн барааны тэмдэгтэй архи, шүхэр, хутга зэрэг бараа таваарыг үйлдвэрлэдэг. Тэдгээрийн дотроос 1 төрлийн хутга нь АК-74 нэртэй ажээ.
Гавьяа шагнал
засварлахМихаил Калашников нь социалист хөдөлмөрийн 2 удаагийн баатар юм. Тэрээр 1998 онд Гэгээн Эндрью Протоклетын одонгоор шагнагджээ. 2009 оны 11 сарын 10-нд 90 насныхаа төрсөн өдрөөрөө Калашников нь Оросын Холбооны Улсын баатар болсон ба ерөнхийлөгч Дмитрий Медведевийн медалиар шагнагдсан бөгөөд түүнийг “ Бүх орос хүний бахархал болсон брэнд “-ийг зохиосон хэмээн алдаршуулжээ.