Арлингтоны үндэсний оршуулгын газар
Арлингтоны үндэсний оршуулгын газар (англи. Arlington National Cemetery)- АНУ-ын нийслэл Вашингтон хотын дагуул Арлингтон тойргт орших америкийн цэргийн оршуулгын газар. Энэхүү оршуулгын газар дайнд оролцогсод, АНУ-ын Ерөнхийлөгч нар, сансрын нисгэгчид болон АНУ-ын дээд Шүүхийн дарга нарыг оршуулсан байдаг ажээ. Өнөөгийн байдлаар энэхүү 2,53 км хавтай дөрвөлжин талбайтаа оршуулгын газар 400 мянган хүнийг оршуулаад байгаа юм.
Уг оршуулгын газрыг Америкийн иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийг оршуулах зориулалттай 1865 онд байгуулагдсан бөгөөд анх Иргэний дайны үед Өмнөдийн армийн ерөнхий командлагч генерал Роберт Эдвард Ли (англи. Robert Edward Lee;1807-1870) -гийн эзэмшиж байсан газрыг хураан авч оршуулгын газар байгуулжээ.
АНУ-ын Холбооны журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 553.2 дахь хэсэгт заасны дагуу дайнд оролцсон ахмад дайчид болон тэдний гэр бүлийн гишүүд, АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж байсан цэргийн албан хаагчид, тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчид, ерөнхийлөгчид, Дээд шүүхийн дарга нар, төрийн албан хаагчид болон АНУ-ын Төрийн шагнал болох "Хүндэтгэлийн медаль" "Хүрэл зүрх", "Мөнгөн од", "Гарамгай гавьяаны загалмай" зэрэг шагнал хүртсэн хүмүүсийг энд оршуулж болдог байна.
Энэхүү оршуулгын газар АНУ-ын хоёр Ерөнхийлөгчийг оршуулжээ. Үүнд: Уильям Тафт, Жон Кеннеди нар юм. Жон Кеннедигийн булшин дээр мөнхий гал асдаг бөгөөд хажууд нь эхнэр Жаклин, ах Жозеф, дүү Роберт , Эдвард нарын булш байдаг байна.
Энд мөн "Нэр нь үл мэдэгдэх цэргийн" булш байдаг байна.