Хүндэтгэлийн медаль (АНУ)

Хүндэтгэлийн медаль (англи. Medal of Honor) -АНУ-ын цэргийн дээд шагнал.

Хүндэтгэлийн медаль

Энэхүү медалийг "АНУ-ын дайсны эсрэг болон бусад амеикийн цэргийн үйл ажиллагаа явуулах үед амь насаа эрсдэлд оруулж, үүрэг хариуцлагаа давуулан биелүүлж онцгой эр зориг гаргасаны төлөө олгодог байна.

АНУ-ын анхны цэргийн шагнал бол 1782 онд анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны баталсан "Цэргийн гавьяаны тэмдэг" юм. Америкийн тусгаар тогтнолын төлөө дайн дууссаны дараа энэхүү шагнал олгохоо больсон юм. Мексик-Америкийн дайны (1846-1848) үеэр Америкийн гавьяа байгуулсан цэргүүдэд "Гэрчилгээ" олгож байгаад олон жилийн дараа 1905 онд Цэргийн гавьяаны тэмдэгийг медалийн статустай болгосон түүхтэй.

Америкийн Иргэний дайн эхэлсний дараахан буюу 1861 оны 12-р сарын 9-нд ийм медаль бий болгох саналыг Айова мужийн сенатор Жеймс Вилсон Гримс (James W. Grimes) дэвшүүлж 12-р сарын 21-нд түүний саналыг АНУ-ын Сенат 82-р хуулийн төслийг баталж, Ерөнхийлөгч Абрахам Линкольн "Хүндэтгэлийн медалийн" хамгийн анхны хувилбар болох "Тэнгисийн цэргийн эр зоригийн медалийг" бий болгохыг зөвшөөрсөн байна. Улмаар эхний хоёр зуун медалийг Филадельфи дахь зоосны үйлдвэрт хийжээ.

Эхэндээ зөвхөн Иргэний дайны үеийн үйлсэд байгуулсан гавьаны төлөө шагнал гардуулна гэж төлөвлөж байсан ч 1863 онд Конгресс медалийн байнгын статусыг тогтоожээ.

1956 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчинд (1947 онд АНУ-ын армиас гарсан) "Хүндэтгэлийн медалийн" тусдаа хувилбарыг 1960 онд бий болгож, 1965 оны 4-р сарын 14-нд албан ёсоор баталсан байна. Үүнээс өмнө Агаарын цэргийн хүчний ажилтнуудад уг медалийн Армийнханд өгдөг хувилбараар шагнадаг байжээ.

"Хүндэтгэлийн медал"-ийг ихэвчлэн АНУ-ын Ерөнхийлөгч биечлэн олгодог байна. Шагнал хүртэгч нас барсан тохиолдолд одонг түүний ​​хамгийн ойрын төрөл төрөгсөд олгодог журамтай ажээ.