Монгол Улсын Ардын Зураач цол нь Хүндэт Цолны хамгийн дээд нь болох Ардын Зүтгэлтэн цолны нэг нь юм.

Монгол Улсын Ардын Зураач цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 12 дугаар сарын 24-ний 217 дугаар зарлигаар бий болгожээ. Дүрслэх урлагийн гарамгай бүтээл туурвин гаргаж, дүрслэх урлагийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст уг цолыг хүртээж байхаар зарлигт заасан байна. Монгол Улсын Ардын Зураач цолын анхныхыг Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Ү.Ядамсүрэн, Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш, зураач О.Цэвэгжав нар 1965 онд хүртжээ.

Мөн үзэх

засварлах