Анна Владимировна Чичерова (1982 оны 7 сарын 22-нд Зөвлөлт Армений нийслэл Ереванд төрсөн) нь Оросын өндрийн харайлтын тамирчин юм. Тэрээр Хятадын Бээжинд зохиогдсон 2008 оны зуны олимпод өөрийн тэр үеийн хувийн дээд амжилт болох 2.03 м-ийг давтан, хүрэл медалиар энгэрээ мялаасан.
Тэрбээр өдгөө Оросын Армийн Хөнгөн Атлетикийн Клубт Евгений Загорулкогийн удирдлага дор бэлтгэл хийдэг. Хувийн дээд амжилт нь задгай талбайд 2.04 метр (2008 оны 9 сарын 9-нд Загребт тогтоосон), танхимын дээд амжилт нь мөн 2.04 метр бөгөөд танхимын үзүүлэлтээрээ түүхийн шилдэг 10 тамирчны тоонд багтдаг[1]. Нөхөр нь мөн хөнгөн атлетикч Геннадий Черновол.